card

"Өөртөө үр бүтээлтэй орчин хэрхэн бүрдүүлэх вэ?"

Энх цаг -2018 №5

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Эрдэм шинжилгээний номын сангаас 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЭНХ ЦАГ чөлөөт ярилцлагын 2018 оны эхний дугаар 10 дугаар сарын 26-ны Баасан гарагт болж, бид «Өөртөө үр бүтээлтэй орчин хэрхэн бүрдүүлэх вэ?» сэдвээр ярилцлаа. 

Чөлөөт ярилцлагыг АМТ-ийн номын санч Э.Эрдэнэхишиг зохион байгуулж, АМТ-ийн нарийн бичиг М.Билгүүнчимэг, Гэгээнтэн Томас Аквина сүмийн нарийн бичиг Ч.Гансувд, МУИС-ийн Түүхийн докторант С.Тайванбаатар, Б.Өлзийсайхан, МУБИС-ийн МХУЗ-ын IV ангийн оюутан Х.Гэндэнпил нар оролцлоо.

Чөлөөт ярилцлага 16:00 минутад эхэлж, 17:50 минутад өндөрлөв.

Бид “Өөртөө үр бүтээлтэй орчин хэрхэн бүрдүүлэх вэ?”  сэдвийн хүрээнд:

  1. Үр бүтээлтэй орчин гэж юуг хэлэх, өөрийн орчинг хэн, хэрхэн бүрдүүлдэг талаар санал бодлоо солилцов.
  2. Ажлын орчин, ахуйн орчин, амралтын орчин зэргээр хүний оршин буй газар бүрт орчин байдаг. Тухайн орчиндоо үр бүтээлтэй байх эсэх нь хувь хүнээс их хамаарна.
  3. Мөн орчин нөхцөлдөө дасан зохицож сурах хэрэгтэй. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдах тул өөртөө үр бүтээлтэй орчин бүрдүүлж байна гээд бусдын орчинд халдаж болохгүй.
  4. Үр бүтээлтэй орчин гэдэг хүн бүрийн хувьд өөр өөр нөхцөл байдалд илэрнэ. Хүний төрөлхийн араншин ч тухайн хүний орчинтой холбоотой. Эмх цэгцтэй болон эмх цэгцгүй орчин нь тухайн хүнээс хамаарч тав тухаа мэдрэх боломж болдог.
  5. Хувь хүн «ямар орчинд үр бүтээлтэй байна вэ» гэдгээ мэдэх нь маш чухал. Иймд өөрийн үр бүтээлтэй орчинг нээн олж, түүнийгээ бүрдүүлж, сэтгэл хангалуун, амжилтаар дүүрэн амьдарцгаая... гэх мэтчилэн ярилцлаа.

Чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон уншигчдадаа баярлалаа.

Мэдээ бичсэн: М.Билгүүнчимэг       2018.10.30