"Монгол хэлний авиа зүйн судалгаан дахь шинэ чиг хандлага" сэдэвт лекц
Антоон Мостаэрт Монгол Судлалын төвөөс цувралаар зохион байгуулж буй лекц ярилцлагын эхний дугаарт Др. Ц.Батдорж оролцож "Монгол хэлний авиа зүйн шинэ чиг хандлага" сэдвээр 2014 оны 11 дүгээр сарын 14-ний баасан гаригт лекц уншлаа. Тус төвөөс сар бүр цуврал лекц ярилцлагыг зохион байгуулах бөгөөд та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.