card

"Монгол судлалыг хөгжүүлэх төрийн бодлого" сэдэвт лекц

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Лхагва гариг бүрт зохион байгуулдаг лекц- ярилцлага 2014 оны 11 сарын 05-нд боллоо. Лекц-ярилцлагыг Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, МУИС-ийн дэд профессор Д. Заяабаатар “Монгол дахь Монгол судлал, Монгол судлалыг хөгжүүлэх төрийн бодлого” сэдвээр хийлээ. Лекц ярилцлага 18:30-д эхлэв.Лекц-ярилцлагын эхний хэсэгт Д. Заяабаатар багш Монгол судлалд тулгарч буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарц, төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү төлөвлөгөө нь 2014-2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөө юм байна. Үүнд:

Монгол судлалд тулгарч буй асуудлууд:

  • Нэгдсэн бодлого байхгүй байгаа;
  • Суурь судалгааны үнэ цэнт бүтээлүүд маш ховордсон, гарахаа больсон;
  • Судалгааны чанар муудсан, тоо нь олширсон; /ганц сэдэвт зохиолоос гадна ЭШБ-үүдийн өгүүллийн чанар муудсан, шалгуур үзүүлэлт байдаггүй/
  • Гадаадын монгол судлалын хувьд зогсонги байдалтай болсон, монгол судлалаар суралцах хүсэлтэй оюутнуудын тоо нь багассан, сэдвийн явцуурал бий болсон байдалтай байгаа хэмээн ярьсан юм.

Монгол судлалын тулгамдсан асуудлаас гарах гарц:

  • Эрхзүйн орчин- УИХ-ын 17-р тогтоол, ЗГ-ын 143-р тогтоолоор Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийг байгуулсан;
  • Эдийн засгийн орчин- Ерөнхийлөгчийн 14 тоот зарлиг, ЗГ-ын 402-р тогтоолоор Монгол Судлалыг Дэмжих Сан байгуулагдсан байна.

Ажлын төлөвлөгөө: Монгол Судлалыг дэмжихэд:

  • Суурь судалгааны бүтээл
  • Эрдэм шинжилгээний сэтгүүл
  • Шилдэг бүтээлийн орчуулга
  • Сургалтын хэрэглэгдэхүүн
  • Төрөлжсөн номын сан
  • Эрдэм шинжилгээний хурал
  • Санхүүгийн дэмжлэг /магистрант, докторант/
  • Хамтын ажиллагаа
  • Урамшууллын тогтолцоо /Шилдэг бүтээл- 10 сая төг, (гадаад, дотоод), Шилдэг судлаач- 10 сая төг, (гадаад, дотоод)/ гэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа танилцууллаа.

Монгол Судлалын залуу үеийг бэлтгэх талаар:

  • Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг нь сайжруулах
  • Монгол хэлний олон улсын олимпиад зохион байгуулах
  • Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох
  • Зуны сургуулийг зохион байгуулах
  • Мэргэжил дээшлүүлэх институт байгуулах гэсэн зорилготой байгаа хэмээн хэллээ.

Лекц-ярилцлагын дараагийн хэсэгт оюутнууд маш олон сонирхолтой бөгөөд оюутны талаар авч хэрэгжүүлж буй бодлого, энэ салбарын оюутанд тулгарч буй бэрхшээлийн талаар асууж, Д. Заяабаатар багш дэлгэрэнгүй хариултууд өгч байлаа. Лекц-ярилцлага 20: 30-д өндөрлөв.

Мэдээ гаргасан: М. Пагмадулам           2014.11.06   12: 00