Антоон Мостаэрт  Монгол Судлалын Төвийн  Ерөнхий захирал  Рикардус Габут сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

XVII жарны модон могой жил улиран одож, гал морь жил морилон ирж байна.

Хаврын уур орсон энэ сайхан өдөр сар шинийн мэндийг Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс болон хувиасаа хамт олондоо, хамтран ажилладаг хүмүүстээ, оюутан судлаач нартаа дэвшүүлж байна.

Улиран одож буй могой жилд манай хамт олон эрүүл энх, эв найртай байж, ажил үйлсээ амжилттай бүтээлээ.

Морилон ирж буй морь жилдээ эрүүл энх байхын, ажил хөдөлмөртэй байхын, амжилт бүтээлтэй байхын, элбэг дүүрэн байхын, баяр жаргалтай байхын ерөөл дэвшүүлье ээ.