“Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөр нь 2011-2012 оны хичээлийн жилээс эхэлсэн бөгөөд нэг хичээлийн жилийн турш лхагва гараг бүр 18:00-21:00 цагийн хооронд тогтмол үйл ажиллагааг явуулсаар ирсэн байна.
“Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөр нь оюутны суралцах үйл ажиллагаанд дэмжлэг болох, судалгааны ажилд чиглүүлэх, дадлагажуулах зорилготой бөгөөд судлаач эрдэмтэдтэй уулзах, судалгааны бүтээлтэй гүнзгий танилцах, судалгааны ажил хийх, хэвлүүлэх боломжоор хангадаг.
“Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөр нь оюутны судалгааны бүтээлийг хэвлэдэг, Монгол Улсын хэмжээний цорын ганц оюутны эрдэм шинжилгээний “Эрдмийн хэлхээ” сэтгүүлтэй.
