Доктор (Ph.D) Г. АЛТАНСҮХ “XII зууны монголчуудын нийгмийн байгууллын судалгааны арга зүйн асуудал” сэдвээр лекц уншлаа.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 14 дэх хичээлийн жилийн I хагас жилийн лекц-ярилцлага 2025 оны 12 сарын 3-ны лхагва гаргийн 18:00-20:03 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо.

Лекц-ярилцлагын зочноор ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Г. АЛТАНСҮХ уригдаж, “XII зууны монголчуудын нийгмийн байгууллын судалгааны арга зүйн асуудал” сэдвийн хүрээнд 

1. Онолын ерөнхий ойлголт ба нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаа

2. Баримт шүтэхүй ба нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаа

3. Ойлголтын түүх ба нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаа дахь ойлголтын зөрүүний асуудалд

4. Байгаль, газар зүйн хүчин зүйл ба нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаа гэсэн агуулгаар ярилаа.

 

Лекцийн агуулгыг дэлгэрүүлье.

Марксист түүх бичлэгийн онол, арга зүй ба Нийгмийн хувьслын онол

Нүүдэлчдийн нийгмийн байгуулалтай холбоотойгоор ба суурин соёл иргэншилийн хоорондын харилцаа хамаарлын тухай анхны судалгааг алдарт түүхч Ибн Халдуны 1373 онд бичсэн Миkaddime хэмээх бүтээлийг нэрлэж болно. Тэрээр тус бүтээлдээ "нүүдлийн амьдрал суурин иргэншил буюу соёл иргэншлийн ул суурь, үндэс болсон хэмээгээд нүүдэллэн амьдардаг зэрлэг бүдүүлэг овог аймгууд хөрөнгийн хуримтлалтай болохын хэрээр суурин амьдралд шилжсэн бөгөөд тэр нь цаашид соёл иргэншсэн нийгэм болж хөгжсөн" гэсэн үзэлтийг дэвшүүлэн гаргасан байдаг. Энэ нь төв азийн нүүдэлчийн нийгмийн байгууллын судалгаанд хамгийн их хэрэглэгдсэн Марксист түүх бичлэгийн онол арга зүй ба Нийгмийн хувьслын онол үндсэн үзэл санааны үр хөврөл байсан гэж хэлж болно. Гэхдээ 1845 онд Карл Марксын бичиж хэвлүүлсэн The German Ideology буюу Герман үзэл суртал хэмээх бүтээлд "материаллаг зүйлийг тодорхойлогч нь ухамсар биш, харин эсэргээрээ ухамсарыг тодорхойлогч нь материаллаг бодит байдал юм.” хэмээн тунхаглаанд “хэн нэгний бий болгосон амьдралын хэв маяг нь тэдний хэн (юу) болохыг тодорхой харуулдаг. Түүнчлэн, тэдний хэн (юу) болохыг юуг, хэрхэн үйлдвэрлэж байгаагаар нь шууд тодорхойлно. Тийм учраас хэн нэгний хэн (юу) болох нь тэдний материаллаг үйлдвэрлэлийн хэлбэртэй шууд хамраалтай" хэмээн ямар нэгэн нийгмийн амьдралын хэв маяг тэдний үйлдвэрлэлийн хэлбэртэй шууд холбоотой гэдгийг зарлан тунхагласан. Энэ нь Марксист түүх бичлэгийн онол, арга зүй ба Нийгмийн хувьслын онолынх нь үндэс болсон. Карл Маркс судалгаагаа хийж байх тэр үед буюу ХІХ дунд үед Английн эрдэмтэн Sir Henry Maine хэмээх эрдэмтэн эртний Грекийн нийгмийн талаарх судалгаагаа хийж эхэлсэн бөгөөд тэрээр эртний Ромын эх сурвалжуудад “улс төрд нийгмийн бүлгүүдийн оролцох ганц боломж нь төрлийн холбоо байсныг харуулдаг" мэдээ баримтуудад тулгуурлан, улс төрийн тухай ойлголт мөн ингэж эхэлсэн гэж үзээд "эртний бүдүүлэг нийгэм цусан төрлийн холбоон дээр суурилдаг, иргэншсэн хөгжингүй нийгэм нь газар нутгийн зохион байгуулалт дээр суурилдаг" хэмээн тодорхойлсон байдаг. Энэ тодорхойлолтыг Карл Маркс улам боловсронгуй болгож “цус ба хөрс" хэмээн томьёолж, эртний нийгмийн ба иргэншсэн нийгмийн зохион байгуулалтын суурь ялгааг тодорхойлсон байдаг.

Карл Маркс ба Sir Henry Maine нарыг Европ тивд өөрсдийн судалгаагаа хийж, хөгжүүлж байх яг тэр үед Америк тивд Lewis Henry Morgan хэмээх эрдэмтэн өөрийн эртний нийгмийн дотоод зохион байгуулалтын судалгаагаа эхлүүлж байжээ. L. H. Morgan, Америкийн өнгөт арьстан индианчуудын томоохон төлөөлөл болох Ирокуазуудын дунд 1851-1877 оны хооронд 30 шахам жил амьдран сууж, суурин судалгаа хийсэн бөгөөд энэхүү судалгааныхаа дүнд “Ancient Society" хэмээх алдарт бүтээлээ 1877 онд хэвлүүлжээ. Тэрээр өөрийн бүтээлдээ хүн төрөлхтний өнгөрсөн түүхэн хөгжлийн үе шатуудыг дараах байдлаар тодорхойлсон юм.

1. Эхний буюу хамгийн эртнийх нь gens, pharatry, tribu -д тулгуурласан нийгмийн бүтэц.

2. Хоёр дахь нь хожим бий болсон газар нутаг, өмчийн харилцаан дээр суурилсан төрийн бүтэц

Эхний хэсэг

1. Ибн Халдуны 1373 онд хэвлүүлсэн Mukaddime

2. К.Марксын 1845 оны хавар бичиж төгсгөсөн "Германы үзэл суртал"

3. "Оршихуйг тодорхойлогч нь ухамсар биш. Харин ухамсрыг тодорхойлогч нь оршихуй мөн"

4. Л.Х.Морган Америк тивийн уугуул иргэдийн нэг болох Прокуаз аймаг (tribe)-ийн дотор 1851-1877 оны хооронд 30 орчим жил суурин судалгаа хийж, үр дүнд нь "Эртний нийгэм"

5. К.Маркс судалгаагаа дуусгаж амжилгүй 1883 оны 4-р сарын 14-нд нас барсан байна (Lenin, 2003. s. 15). Харин түүний хамтран зүтгэгч Ф.Энгельс нь Л.Х. Морганы зохиолоос тэмдэглэн авч тайлбар хийж байсан ноорогт нь үндэслэн, "Өрх гэр бүл, хувийн өмч, төрийн үүсэл" хэмээх зохиолоо түүний гэгээн дурсгалд зориулан бичиж дуусгажээ.

6. Б.Я.Владимирцовын 1934 онд хэвлүүлсэн "Общественный строй монголов. Монгольский кочевой феодализм"/Монголчуудын нийгмийн байгуулал: Монголын нүүдлийн феодализм/ хэмээх бүтээл юм (Владимирцов, 1934).

7. БНМАУ-ын түүх. 1955.

8. БНМАУ-ын түүх. 1966.

9. Д.Гонгор, "Халх товчоон П" бүтээл нь 1978 он.

10. Ш.Нацагдоржийн "Монголын феодализмын үндсэн замнал". 1978 он.

Хоёрдугаар хэсэг

1. Майтланд Муллер 1957 онд бичиж хамгаалсан Study and Translation of the First Book of the First Volume of the Compendium of Histories by Rašid al-Dîn Fadl Allah concerning the Turkish and Mongol Tribes нэртэй докторын судалгааны ажил

2. Элизабет Э.Бэконы 1958 онд хэвлүүлсэн ОВОК: A Study of Social Structure in Eurasia нэртэй зохиол

3. Л.Крадерын 1963 онд хэвлүүлсэн Social Organization of The Mongol-Turkic Pastoral Nomads хэмээх бүтээл

4. Томас Ж.Барфилдийн 1989 онд хэвлүүлсэн The Perilous Frontier: Nomadic Empires and Chinа хэмээх бүтээл юм.

5. Khazanov A.M. (1994). Nomads and the Outside World. Translated by Julia Crookenden, The University of Wisconsin Press. London.

6. Н.Н.Крадин, Т.Д. Скрынникова нар 2006 онд хэвлүүлсэн Империя Чингис-хана

7. Михал Биран 2007 онд хэвлүүлсэн Chinggis Khan

1. Нүүдэлчдийн нийгмийн үндэс суурь болох нүүдлийн мал аж ахуйг хөгждөггүй хэмээх үзэл

2. Нүүдэлчдийн нийгэм нь ураг төрлийн харилцаанд суурилсан "овог аймаг”-аас тогтдог

3. Нүүдэлчид төр улс, эзэнт гүрнийг байгуулдаг боловч нүүдэлчдийн нийгэм нь овог аймгийн байгуулал дээр суурилдаг болохоор төрт ёсны хөгжил нь өндөр түвшинд хүрдэггүй, эзэнт гүрнүүд нь амархан задардаг (Дэлгэржаргал, 2016. т. 74).

Гуравдугаар хэсэг

1. У.Ханичерч, Ч.Амартүвшин нар 2006 онд хэвлүүлсэн "Эртний нүүдэлчдийн төрийн байгууламжид хийсэн археологийн судалгаа"

2. Билэгт Л. (2007). Ранне монголские племена (Этногенетические изыскания на осжнове устной истории). Улаанбаатар.

3. Д.Снит, 2007 онд хэвлэсэн Sneath, D. (2007). The Headless State. Aristocratic Orders, Kinship Society, and Misrepresentations of Nomadic Inner Asia. Columbia University Press.

4. Дэлгэржаргал П. (2005). Монголчуудын угсаа гарал. Улаанбаатар.

5. Дэлгэржаргал П. (2016). Дундад эртний монгол овгийн судалгаа ба өнөөгийн чиг хандлага. Acta Historica. Tomus XVII. Улаанбаатар. т. 69-79

6. Munkh-Erdene L. (2011a). Where Did the Mongol Empire Come From? Medieval Mongol Ideas of People, State and Empire. Inner Asia. Vol. 13, number II. p. 211-237

7. Munkh-Erdene L. (2016). Political Order in Pre-Modern Eurasia: Imperial Incorporation and the Hereditary Divisional System. Journal of the Royal Asiatic Society. Volume 26. p. 633-655

8. Atwood Ch. (2010 a). The Notion of Tribe in Medieval China: Ouyang Xiu And The Shatuo Dynastic Myth. Miscellanea Asiatica. Sankt Augustin. 9. p. 593-621

10. Atwood Ch. (2010). How the Mongols Got a Word for Tribe and What It Means. Studia Historica Mongolica. Höhhot. p. 63-89

11. Atwood Ch. (2013). Mongols, Arabs, Kurds, and Franks: Rashid al-Din's Comparative Ethnography of Tribal Society. In Rashid al-Din as an Agent and Mediator of Cultural Exchanges in Ilkhanid Iran, ed. Anna Akasoy, Ronit Yoeli-Tlalim, and Charles Burnett. Warburg Institute Colloquia 24. London. p. 223-250

12. Atwood Ch. (2015). The Administrative Origins of Mongolia's "Tribal" Vocabulary. Eurasia: Statum Et Legem. 1(4). p. 7-45

139. ede jürkin irgen-ü yosun jürkin bolurun qabul-qan-u dolo'an kö'üd-ün angqa aqa ökin-barqaq büle'e kö'ün inu sorqatu-jürki büle'e jürkin bolurun qabul-qan-u kö'üd-ün aqa ke'ejü irgen-ü'en dotoraca ilqaju helige-tür sölsütü heregei-tür honcitan a'uági dü'üreng jirügetü aman dü'üreng a'urtan ere tutum erdemütten bökös gücüten-i ilqaju ökcü a'urtan sölsütan omoqtan jörkimes tula jürkin ke'ekdegü yosun teyimü teyimün omoqtan irgen-i cinggis-qahan dorayita'ulju jürkin oboqtu-yi ülitkeba irgen-i ulus-i inu cinggis-qahan ö'er-ün emcü irgen bolqaba

„Сокровенное сказанье" передает: „Происхождение рода Чжурки было следующее: У царя (ха'an'a) Хабула было семь сыновей: старший назывался Олбархах (Окин-бархах); Хабул во внимание к его старшинству, выбрав из народа смелых, сильных, твердых и искусных в стрелянии из лука людей, дал их ему в свиту. Куда бы они ни ходили, всех побеждали

Б.Я.Владимирцов. Общественный строй монголов: Монгольский кочевой феодализм. Ленинград 1934. с.72

Qabul Qan [Khan), saying that Okin Bargaq was his eldest son, chose men for him from among his own people and, having chosen them, gave him strong and mighty men who had Gall in their Evers, Thumbs good for shooting. Lungs filled with Courage, Mouths full of fury And, all, men of skill. Because they had fury and gall, and were proud and inflexible," that is the reason that they were called Jürkin. (DE RACHEWILTZ 2004, 61) his had happened in the relatively recent past. The founder of the Jür nobog was Chinggis Khan's great-uncle, and his descendants alone can-ot have been very numerous. However, the Jürkin, and the subjects they

Breath, D. The Headless State. Aristocratic Orders, Kinship Society, and Misrepresentations of Nomadic Inner Asia. Columbia University Press, 2007, p. 109

"Эд журхэн иргэний ёсон «Жүрхэн» болруун, Хабул ханы долоон хөвгүүний анх ах Охин бархаг бүлгээ. Хөвгүүн ину Сорхагту Жүрхи бүлгээ. Жүрхэв болохдоо, Хабул хааны хөвгүүдийн ах хэмээж, иргэнийхээ дотроос ялгаж

Элгэндээн сост

Эрхийдээ ончтон

Уушиг дүүрэн зүрхт

Ам дүүрэн ууртан

Эр тутам эрдэмтэн

Бох хүчтэнийг ялган огч,

Уурган сестон

Омог зүрхтэн туа

Жүрхэн хэмээгдэх ёсон тийм

Тийм омогтон иргэнийг Чингис хаан доройтуулж, Жүрхэн овогтныг үлэтгэв (устгав). Иргэнийг, улусыг ину Чингис хаан оорийн өмч иргэн болгов байдаг. Сурвалжийн дээрх мэдээнээж үзэхэд Хабул хааны долоон хөвгүүний ах Охинбархагийн хөвгүүн Сорхагту Жүрхид хөвгүүдийн ах хэмээн иргэдийн дотроос эрдэм чадалтай, мэргэн, бөх хүчтэн, омог зүрхтэйг нь ялган Жүрхэн овгийг байгуулсан ажээ. Энэ мэдээ нь дундад эртний монголчуудын овог цусан төрлийн холбоотой хүмүүсийн нэгдэл байгаагүйн хамгийн тодорхой жишээ юм. 

П.Дэлгэржаргал, Б.Батсүрэн, У.Эрдэнэбат. Их Монгол улс: Монголын эзэнт гүрний түүх тэргүүн боть. УБ., 2019. 1.520

 

ХІІ зууны монголчуудын нийгмийн байгууллыг тайлбарласан үндсэн нэр томьёонууд

Өөрийн иргэншил, соёлын орчиндоо тусгай, нарийн утга илэрхийлдэг энэ бүх ойлголтууд нэг нэгнийхээ утгыг бүрэн илэрхийлж чадах уу? Өнөөгийн судалгаануудад энэ ойлголтуудыг зөв ашиглаж чадаж байна уу? гэдэг асуудал болоод байна. Гэтэл сурвалжуудад хэрэглэсэн нэр томьёонууд олон янз байгаагаас үл хамаараад орчин үеийн ихэнх судалгаанд ХІХ зуунд үүсэн төлөвшсөн сонгодог антропологийн суурь ойлголтуудыг ашигласаар байгаа билээ. Үүний шалтгаан нь монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд өрнийн эрдэмтдийн боловсруулсан Нийгмийн хувьслын онол, Парксист онол, арга зүй гол баримжаа болж, антропологийн судалгаанууд голлох байр суурийг эзэлж байгаа явдал юм. Үр дунд нь сонгодог антропологийн clan, tribe зэрэг суурь нэр томьёонууд монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн нийгмийн байгууллыг тайлбарлах "шинжлэх ухааны хэл" болж хувирсан байна.

Монгол нутаг дахь нүүдэлчин oboq, uruq, yasun, irgen, ulus, güre'en veya ok, oğuş, boy, bodun, il, uluş гэх мэт олон ойлгоотуудыг ашиглан өөрийн нийгмийнхээ бүтэц, зохион байгуулалтыг тайлбарлахад ашиглаж байхад. Барууны ихэнхи судалгаанд clan болон tribe гэсэн тодорхой нэг онолын суурь ойлголтууд болж харагдаж байна. Жишээ: Firdaws al-iqbal нэртэй Цагадай хэлний сурвалжийн орчуулга англи орчуулгад ulus, - khalq, - el, - tavä'if, - jama'a, ahsham, - urug гэх мэт бүх ойлголтуудыг ганцхан tribe гэсэн үгээр орчуулсан байна.

Оба (oba), ашириет (aşiret), хамула, (hamula), кабилэ (kabile) гэх мэт ойлголтыг ашиглан өөрийн нийгмийн байгууллаа гайлбарлаж буй нүүдэлчин ба энэ ойлголтуудыг англи хэлний clan, section, tribe гэсэн үгсээр орчуулан тайлбар хийж буй судлаач хоёр үнэндээ хоёр өөр хэлээр ярихын зэрэгцээ өөр өөр ойлголтуудын тухай өгүүлж байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Тиймээс анхдагч сурвалжуудад буй ямар ойлголтуудыг tribe хэмээн ухаарч, ямар ойлголтыг сlаn байгааг тусгайлан авч үзэх шаардлага тулгарч байгаа юм.

Монголын нууц товчооны орчин үеийн англи хэлний орчуулгуудад oboq үгийг сонгодог антропологийн clan гэдэг ойлголтоор дүйцүүлэн орчуулжээ. §9, 11, 40, 41, 42, 44, 46, 47, 49, 139, 263 (Rachewiltz, 2004; Cleaves, 1982).

Монголын нууц товчооны орос хэлний орчуулгад овоq хэмээх үгийг poò (boy, klan)-§9, 40, 41, 46, 139; Особое поколение (büyük nesil)-§11; племя (kabile)-§§ 42, 46, 47; особое родовое (büyük klan)-§44; поколение (kuşak, nesil)-§49; фамилия (soy adı, aile)-$263

Монголын нууц товчооны турк хэлний орчуулгад овод хэмээх үгийг oymak §11, 46; soy §40, 41, 46 (2), 47(3), 49; nesil $44, 46; aile $139, 263; ced $42 (5)

И. Рахевильцын Монголын нууц товчооны 2004 оны орчуулгад тус сурвалжид нийт 197 удаа давтагдан гардаг irgen хэмээх ойлголтыг найман удаа (§11, 54, 96, 110, 130, 139, 150, 196) tribe гэж орчуулжээ. Мөн 94 удаа давтагдан гардаг ulus (§153) хэмээх ойлголтыг нэг удаа tribe гэж орчуулсан байна. Гэтэл таван удаа давтагдан гарах ayimaq (§262) хэмээх ойлголтыг мөн нэг удаа, ulus irgen хэмээх нийлмэл ойлголтыг хоёр удаа (§154, 148), төрөл бус гэсэн утгатай qаri "харь" хэмээх үгийг хоёр удаа (§213, 218) tribe хэмээн орчуулсан байна. Эдгээрээс гадна ямар нэгэн тодотголгүй бичсэн Jalayir (§120) нэрийг Jalayir tribe гэж, маш тодорхой обоq гэж тэмдэглэсэн Nicügit-ba'arin (§149) нэрийг Nicügilt Ba'arin tribe гэх мэтээр орчуулсны дээр qadagidai (§131) эрийг Qadagin tribe; qardakidai (§166) нэрийг Qardakin tribe, söge'etei (§166) нэрийг Söge'en tribe, uriangqadai (§12, 97) нэрийг Urianggai tribe гэх зэргээр нэлээд чөлөөтэй орчуулга хийжээ.

Судрын чуулган зэрэг харь хэлээр бичигдсэн чухал сурвалжуудын хувьд:

1. Рашид-ад Дин Фазлуллах өөрийн бүтээлдээ монголчуудын нийгмийн байгууллыг тайлбарлахдаа хэрэглэсэн монгол хэлний нэр томьёонуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

2. Монголчуудын нийгмийн байгууллыг тайлбарлахад ашигласан перс, араб хэлний нэр томьёонуудыг авч үзэх нь зүйтэй.

3. Судрын чуулган дахь монгол, перс хэлний суурь ойлголтуудыг сонгодог антропологийн нэр томьёонуудад хэрхэн зөв харгалзуулах вэ? гэдэг асуудал байна.

Тухайлбал, Рашид-ад Дин Фазлуллах clan болон tribe хэмээх ойлголтуудтай шууд дүйх нэр томьёог хэрэглээгүй бөгөөд قوم qawm хэмээх ойлголтоор бүхий л нийгмийн бүлэг, нэгжүүдийг тодорхойлон бичжээ. Энэ ойлголтын дор том, жижиг нэгдлүүд, бүхий л ураг төрлийн нийтлэгүүдийг багтаасан учир нийгмийн зохион байгуулалтын үндсэн утгыг нь илэрхийлэх боломжгүй байдаг. В.М. Такстон Судрын чуулганыг англи хэл рүү орчуулахдаа "nation", "tribe", "clan" гэх ойлголтуудыг өгүүлбэрийн хам утгыг нь харгалзан оноохоос өөр аргагүй байсныг Д.Снит тодорхой хэлжээ (Sneath, 2007. p. 107).

D. G. Maitland Muller

Qaum - Tribe;

Şu'ba - Branch;

Qabila - Clan;

Taifa - Group;

Guroh - Group;

Khâna - Household

Christopher P. Atwood

Aqwām - peoples

Qabila - tribe

Ashā'ir clan 

Shu'ab-branches

Бидний зүгээс Монголын нууц товчоон болон Судрын чуулганыг харьцуулах замаар энэ байдлыг батлах хэдэн жишээ нэмэрлэж болно. Монголын нууц товчоонд

oboq

ba'arin oboq,            قوم بارين qawm barin,

tayici'ut oboq,           قوم تایچوت qawm taiçiut,

buda'at oboq            قوم بودات qawm budat гэх мэтээр гэх мэтээр قوم qawm бүтэц гэж бичжээ.

irgen

olqunu'ut irgen,       قوم اولقونوت qawm olqunut,

tatar irgen,             قوم تاتار qawm tatar,

kereyit irgen      قوم كرايت qawm kereit зэргээр овогтой адил бүтэц мэт өгүүлсэн.

Рашид-ад Дин хоёр өөр нийгмийн бүтцийг ганц ойлголтоор илэрхийлсэн нь багагүй бэрхшээл болж байна.

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх бүхий л нүүдэлчдийн нийгмийн байгууллын үндсэн нэгжийг хятад сурвалжуудад 部bu, 部落 buluo,部族 buzu гэх мэт ойлголтуудаар тодорхойлон бичсэн байдаг. Энэ тусгай ойлголт бүрийг бүгдийг нь сонгодог антропологийн судалгаануудад tribe гэж орчуулж хэвшчихжээ. Ингэснээр Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх бүхий л нүүдэлчдийн нийгмийн байгуулалтыг хятад сурвалжийн орчуулгаар нягталбал автоматаар "цусан төрлийн холбоо дээр суурилсан ураг төрлийн нийгэм" болж хувирч байна. Си Ма Цзыаны үеэс хэдэн зууны дараах үе хүртэлх хятад сурвалжид түгээмэл хэрэглэдэг 部落 buluo, 部族 buzu зэрэг хоёр ханзаар бичигдсэн ойлголтууд нь антропологичдын tribe ойлголттой адил утгаар маш түгээмэл хэрэглэсэн. Гэтэл, Си Ма Цзыаны бичсэн Shiji 史记 болон Ван гу-гийн бичсэн Hanshu 漢書 зэрэг бүтээлийн орчуулгуудад буй tribe хэмээх ойлголт нь үндсэн утгаа илэрхийлэх боломжгүй орчуулагчдын нэмэлт төдий зүйл болохыг К.Этвүүд, оновчтой тодорхойлсон (Atwood, 2010. p. 593).

Нэгэнт хятад хэлний сурвалжуудад тэмдэглэгдсэн 部 bu,部落 buluo,部族 buzн зэрэг ойлголтуудыг бүгдийг нь tribe хэмээн орчуулчихсан учир орчуулгаар дамжин судалгаа хийж буй судлаачдад монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн төр, нийгмийн байгуулал автоматаар "цусан төрлийн холбоонд суурилсан ураг төрлийн байгуулал" мэтээр ойлгогдох бөгөөд энэ нь нүүдэлчдийн нийгмийн мөн чанарыг зөвөөр ухаарах боломжийг хааж байна. Өрнөдийнхөн монгол, хятад, перс, араб хэлний бүхий л сурвалжийн орчуулгуудад энэхүү антропологийн тогтсон ойлголтуудыг шууд хэрэглэснээрээ эртний нүүдэлчдийн нийгэм, соёлын бүхий л үйл явцыг Нийгмийн хувьслын онол ба Марксист онолын цонхоор харах өнцгийг улам бэхжүүлсээр байна.

БАЙГАЛЬ, ГАЗАР ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛ БА НИЙГМИЙН БАЙГУУЛЛЫН СУДАЛГАА

Монгол орны байгаль газар зүйн ерөнхий нөхцөл

Цаг уур: Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрч, зундаа +40 хэм хүртэл халдаг, эх газрын эрс тэрс уур амьсгалтай. Тиймээс температурын зөрүүл багасгах үүднээс зун сэрүүн цаг агаартай умард нутагт, өвөл нь арай дулаан цаг агаартай өмнөд нутаг руу нүүдэллэн нутагших бэлчээрийн мал аж ахуйн сонгодог нүүдлийн чиглэл, хэлбэр төлөвшин тогтжээ. Энэ тухай монгол нутагт ирж байсан гадаадын элч төлөөлөгчид тодорхой тэмдэглэсээр ирсэн бөгөөд судлаачид нүүдлийн мал аж ахуйн сонгодог хэлбэр гэж нэрлэсэн. Бэлчээр ашиглалтын энэхүү сонгодог хэлбэр нь нүүдэлчдийн газар эзэмших, ашиглах харилцааны үндэс болдог учир газар нутгийн зохион байгуулалт дээр суурилсан төр-нийгмийн зохион байгуулалтад харгалзах ёстой нэг хүчин зүйл мөн юм.

Rubruk W.V. The Journey Of William Of Rubruck To The Eastern Parts Of The World (1253-1255).

Translated from the latin and edited with an introductory notice by William Woodville Rockhill. New Delhi. 1998. p. 53

Гонгор Д. Халх товчоон. Улаанбаатар. 1978. т. 314;

Гэрэлбадрах Ж. Хамаг Монгол улсын нэр мөн үү?. Улаанбаатар. 2006. г. 114

Байгалийн бүс бүслүүр: Монгол орон нь Хянганы нуруунаас Алтай нуруу, элсэн говиос Байгаль нуур хүртэлх өргөн уудам газар нутгийг хамарсан байгалийн долоон бүслүүрт оршдог. Энэ долоон бүслүүр гадаргын усны нөөц, ургамлын бүрхүүл, шим мандлын нөхцөлөөрөө тайгын бүс, хээрийн бүс, говь цөлийн бүс гэсэн гурван үндсэн хэсэгт хуваагдана. Хээрийн бүс дотроо ойт хээр, нугат хээр, хээр, хуурай хээр гэж хуваагдана. Эдгээрээс ургамлын бүрхэвч, гадаргын усны нөөц буюу нүүдлийн мал аж ахуйн тохиромжтой бэлчээрийн нөхцөл сайтай нь ойт хээр, хээрийн бүс юм. Дээрх зурагт үзүүлсэнчлэн ойт хээр, нугат хээр, хуурай хээрийн бүс нь хойд өргөргийн 46°-50° хооронд манай орны Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгийг дамнан өргөргийн дагуу сунаж тогтсон байдаг. Энэ бүсийн гол үндсэн шугам нь хойд өргөргийн 48°-р шугамыг дагаж баруунаас зүүн тийш сунаж тогтжээ.

Мал аж ахуйн экологийн зохистой бүслүүр буюу хөндлөн дэд бүтэц

Орхоны хөндийд эзэн сууж монгол нутагт ноёрхлоо тогтоосон угсаа залгамжлал хамгийн түрүүнд мал аж ахуйн зохистой бүс нутгийн дагууд өөрсдийн хяналтын дэд бүтцийг 48-р өргөрөг (46-50-р өргөрөг)-ийн дагууд байгуулдаг байсан нь археологийн дурсгалуудын тархцаас тодорхой харагдана. Энэ нь ч байгаль газар зүйн суурь нөхцөл шалтгаантай билээ. 2000 км урт мал аж ахуйн экологийн зохистой бүс нутгийн умард зүгт ой, тайга, өндөр уулсын бүс орших учраас шавар намаг, өндөр уулс, даваа гүвээ гэх мэт байгалийн саад бэрхшээлээс шалтгаалан монгол нутгийг хөндлөн туулсан өргөргийн дагуух дэд бүтцийг байгуулах боломжгүй байдаг бол мал аж ахуйн экологийн зохистой бүс нутгийн өмнө захаас хуурай хээр, говь цөлийн бүс үргэлжилдэг учир гадаргын усны нөөцийн дутагдлаас шалтгаалан монгол нутгийг хөндлөн дэд бүтцийг байгуулах боломжгүй. Тиймээс эртний улсуудын үед монгол нутгийн тэхий дундуур ойролцоогоор 48-р өргөргийн дагуу урсан өнгөрөх Хэрлэн, Онон, Туул, Орхон, Тамир, Идэр, Дэлгэр, Эг, Завхан, Тэс гол мөрний хөндийг дагасан ойт хээр, хээрийн бүсийн дагууд хөндлөн дэд бүтцийг байгуулах боломжтой байжээ.

Уртрагийн дагуух нүүдлийн чиглэл буюу босоо дэд бүтэц

Бэлчээрийн мал аж ахуйн экологийн зохистой нутаг нь байгалийн бүс бүслүүрийг дамнан орших зүй тогтолтой. Бэлчээрийн малын биоэкологи нөхцөлийг жилийн дөрвөн улиралд хангахын тулд байгалийн нэг бүслүүрээс нөгөөд шилжих нь нүүдлийн хамгийн зохистой хэлбэр ажээ. Үүнээс үзэхэд бэлчээрийн мал аж ахуйд зориулсан нутаг дэвсгэрийн аливаа хил хязгаар нь байгалийн бүс бүслүүрийн хилтэй давхцахгүй түүнийг дамнан орших зүй тогтолтой. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх хамгийн тааламжтай нөхцөл нь байгалийн нэг бүс, бүслүүрээс нөгөөд нүүх гэдэг нь малчдын амьдралаар батлагдсан арга юм. Монгол орны хувьд бэлчээрийн малын экологийн зохистой нутгийн дөрвөн улирлын бүс нутгууд нь өөр хоорондоо салшгүй холбоотойгоор дэс дараалалд оршин байж тохиромжтой температурын хэлбэлзлийг даган нүүдэг зүй тогтолтой байна.

Базаргүр Д. Бэлчээрийн мал аж ахуйн газарзүй. УБ., 1998. т. 79-80

1. Алтансүх Г. Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа. УБ., 2024. /24 х.х./

2. Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа (Сонгомол өгүүллийн эмхэтгэл). Эмхэтгэсэн Алтансүх Г., Б.Хүрэлбаатар. УБ., 2024. /51 х.х./

3. Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа (Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл). Эмхэтгэсэн Алтансүх Г., Б.Хүрэлбаатар. УБ., 2024. /12.5 х.х./

Г.Алтансүх, Л.Эрдэнэболд, Б.Очир, М.Нямбат, Э.Уртнасан, Э.Саранболор. Эртний улсуудын нийгэм, аж ахуй, соёлын асуудалд. УБ., 2025. 16 х.х

Эхний хэсэгт: Эртний улсуудын нийгмийн байгууллын асуудлыг хөндөн судалсан. Үүнд, Монгол нутагт байгуулагдсан эртний улсуудын нийгэм, төрийн байгуулалд монгол орны байгаль, газарзүй, цаг уурын нөлөө ямар нөхцөл тулган шаарддаг тухай нягтлан үзсэн. Мөн ийм газарзүй, байгаль орчин, цаг уурын нөхцөлд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч ард түмэн ямар нийгэм, төрийн зохион байгуулалттай байж болох тухай шинэ таамаглалыг дэвшүүлэн тавьсан.

Хоёрдугаар хэсэгт: Эртний улсуудын аж ахуй, соёлын асуудалд чиглэсэн 5 шинэ өгүүллийг багтаалаа. Үүнд, Сэдэвт ажлын хүрээнд судлан боловсруулахыг оролдож буй туршилт судалгааны үр дүн, Хүннү, Сяньби, Жужаны мал аж ахуй, төмөрлөгийн судалгаанд холбогдох зарим өгүүлэл орсон.

Гуравдугаар хэсэгт: Нүүдлийн нийгэм дэх суурьшлын асуудал бол эртний улсуудын түүхийн судалгааны нэг чухал сэдэв болжээ. Нүүдлийн төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоонд "хот суурин" оролцоо, эзлэх байр суурийг тодруулах, тодорхойлох судалгаа чухал байгаа юм. Бид тус хамтын бүтээлийн гуравдугаар хэсэгт тус асуудлыг хөндөхийг хичээсэн.

Г.Алтансүх, Л.Эрдэнэболд, Б.Очир, М.Нямбат, Э.Уртнасан, Э.Саранболор. Эртний улсуудын нийгэм, аж ахуй, соёлын асуудалд. УБ., 2025. 16 х.х

Эхний хэсэгт: Эртний улсуудын нийгмийн байгууллын асуудлыг хөндөн судалсан. Үүнд, Монгол нутагт байгуулагдсан эртний улсуудын нийгэм, төрийн байгуулалд монгол орны байгаль, газарзүй, цаг уурын нөлөө ямар нөхцөл тулган шаарддаг тухай нягтлан үзсэн. Мөн ийм газарзүй, байгаль орчин, цаг уурын нөхцөлд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч ард түмэн ямар нийгэм, төрийн зохион байгуулалттай байж болох тухай шинэ таамаглалыг дэвшүүлэн тавьсан.

Хоёрдугаар хэсэгт: Эртний улсуудын аж ахуй, соёлын асуудалд чиглэсэн 5 шинэ өгүүллийг багтаалаа. Үүнд, Сэдэвт ажлын хүрээнд судлан боловсруулахыг оролдож буй туршилт судалгааны үр дүн, Хүннү, Сяньби, Жужаны мал аж ахуй, төмөрлөгийн судалгаанд холбогдох зарим өгүүлэл орсон.

Гуравдугаар хэсэгт: Нүүдлийн нийгэм дэх суурьшлын асуудал бол эртний улсуудын түүхийн судалгааны нэг чухал сэдэв болжээ. Нүүдлийн төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоонд "хот суурин" оролцоо, эзлэх байр суурийг тодруулах, тодорхойлох судалгаа чухал байгаа юм. Бид тус хамтын бүтээлийн гуравдугаар хэсэгт тус асуудлыг хөндөхийг хичээсэн.

 

Лекцийн төгсгөлд оюутнууд зочин багшаас сэдвийн хүрээнд сонирхсон асуултаа асууж, хариултаа авав.

Тус лекц ярилцлага 20:30 минутад өндөрлөлөө.