МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн түүхт 80 жилийн тэгш ойн баяраа ёслон тэмдэглэж байгаа Эрхэм багш, судлаач та бүхний багшлах, сурган хүмүүжүүлэх, судлан шинжлэх их үйлсэд өндрөөс өндөр амжилтыг Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс өргөн дэвшүүлж байна.
Монгол Улс дахь СІСМ байгууллагын харьяа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь үүсэн байгуулагдсан 2004 оноос хойш МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим тэргүүтэй олон мэргэжлийн тэнхимтэй, эрдэмтэн судлаач багш нартай, оюутан судлаачидтай нягт хамтран ажиллаж ирсэн билээ.
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвтэй хамтран ажиллаж, бидний ажил үйлсийг урамшуулан дэмжиж байдаг Танай хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байдгаа илэрхийлэхийн ялдамд Тэнхимийн хөгжилд тань улам их амжилтыг хүсэн ерөөе өө.
Монгол Улс дахь СІСМ байгууллагын Тэргүүн МАТТЬЮ НЖӨК ГОЛИМЕ
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн Тэргүүн РИКАРДУС ГАБУТ
2025 оны 11 сарын 27
