Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 14 дэх хичээлийн жилийн I хагас жилийн лекц-ярилцлага 2025 оны 11 сарын 20-ны лхагва гаргийн 18:00-20:03 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо. Лекц-ярилцлагын зочноор монгол улсын ардын багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, МУБИС-ийн Монгол судлалын төвийн зөвлөх профессор Ц. Өнөрбаян уригдаж, "ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ АРГАЧЛАЛ" сэдвээр лекц уншлаа.

Лекцийн агуулгаас дурдвал, өгүүлэл нь эрдэм шинжилгээний найруулгын төрөлд хамаарагдах тайлбарламж – эргэцүүлэмжийн хэв маягтай шинжлэх ухааны бүтээл бөгөөд агуулга, зориулалтаар нь 

1. Эрдэм шинжилгээний өгүүлэл

2. Эрдэм шинжилгээний хялбарчилсан өгүүлэл

3. Эрдэм шинжилгээ – аргазүйн өгүүлэл

4. Эрдэм шинжилгээ – нийтлэлийн өгүүлэл гэж ангилдаг.

Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих аргачлалын хувьд 

  1. Бэлтгэл үе
  2. Ноороглох /анхны эх/
  3. Хянаж засварлах
  4. Хэвлэлд бэлэн болгох гэсэн 4 үе шаттай. 

1. Бэлтгэл үе.

  • Сэдэв сонгох
  • Сэдвийн хүрээг тогтоох
  • Зорилго, уншигч, өнгө аяс тодорхойлох
  • Ном зүй, баримт хэрэглэгдэхүүн бэлтгэх
  • Мэдээлэл цуглуулах
  • Мэдээллээ ангилж, цэгцлэх
  • Нарийвчилсан төлөвлөгөө хийх гэх мэт.

2. Өгүүллийн анхны эх ноорог бичих

  • Төлөвлөгөөний дагуу бичих санаагаа буулгах
  • Эх баримтаа ашиглах /хуудасны доорх зүүлт тайлбар төгсгөлийн зүүлт тайлбар, оруулга эшлэл/
  • Ном зүй хийх /олон аргачлал бий/
  • Хүснэгт, зураг, загвар ... гэх мэт.

3. Өгүүллэг хянаж засварлах

  • Агуулга, бүтэц, дэс дараа
  • Найруулга
  • Үг нэр томьёо сонголт
  • Эх баримт, шэлэл
  • Бичгийн соёлтой холбогдох гэх мэт.  Ингэж хянасны дараа хэвлэлд илгээнэ.

Проф. Ц. Өнөрбаян өгүүлэл бичих аргачлалын талаарх ойлголтыг өгснийхөө дараа "Хэлэнд туссан хийсвэр ертөнцийн дүр зураг (үгээр үгийг таних арга)" өгүүллийн жишээн дээр дэлгэрэнгүй тайлбарлалаа.

 

Лекцийн төгсгөлд оюутнууд зочин багшаас сэдвийн хүрээнд сонирхсон асуултаа асууж, хариултаа авав.

Тус лекц ярилцлага 20:30 минутад өндөрлөлөө.

 

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв

2025. 11. 20