Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Ази судлалын тэнхим, МУИС-ийн НУС-ийн Антропологи, Археологийн тэнхим, МУИС-ийн ШУТУБП-ийн Инновац технологийн тэнхим, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхим, Утга зохиолын тэнхимүүдтэй хамтран “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийг 14 дэх жилдээ хэрэгжүүлж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар:
- Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны нэр хүндтэй ахмад болон залуу судлаачдын лекц, ярилцлагад хамрагдаж, тэдний судалгааны арга зүйтэй танилцах;
- Бие даан сурах, төлөвших, хамтран ажиллах, багийн сэтгэл зүйд дадах, түүх, эх хэл, соёлоороо бахархах омогшил сэтгэлээ өргөх;
- Сонгосон сэдвийн дагуу судалгааны ажлаа гүйцэтгэж, судалгааны ажлын арга зүй болон боловсруулалтад дадлагажин суралцахын сацуу өгүүллээ “Эрдмийн хэлхээ” сэтгүүлд хэвлүүлэх;
- Лекц-ярилцлага, сургалт зэрэгт хамрагдах;
- Судалгааны ажлаараа дамжуулан Монголын түүх, соёл, шашин, хэл, утга зохиолын зохих түвшний тогтолцоот, гүнзгий мэдлэгийг эзэмших;
- Оюутны суралцах нөхцөлийг хангахад чиглэсэн сар бүрийн мөнгөн тэтгэлгийг авах боломжтой.
Ерөнхий шалгуур:
Судалгааны ажил хийх хүсэл сонирхолтой их, дээд сургуулийн бакалаврын I-III ангийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд судалгааны ажлынхаа талаар ерөнхий танилцуулгыг бэлтгэсэн байна. Үүнд:
- Сэдэв сонгосон шалтгаан
- Сэдвийн томьёолол
- Сэдвийн тухай товч танилцуулга
- Сэдвийн судлагдсан байдал
- Судалгааны ажлын зорилго, зорилт
- Судалгааны ажлын бүтэц
- Ном зүй
- Мэргэжлийн судлаач болон удирдагч багшийн товч тодорхойлолт, саналыг хавсаргасан байна.
2025 оны 10 сарын 10-ны өдрийн 18.00 цаг хүртэл Google Forms-оор бүртгэнэ.
https://forms.gle/VTR4f2BSQ4c1AqWC7
Манай хаяг: Хүнсний 4-р дэлгүүрээс хойш явах замд Худалдаа Хөгжлийн Банкаар баруун эргээд, 2 давхар шар байшин.