САМБАРТ ХИЧЭЭНГҮЙ БИЧИХ УРАЛДААНД ОЮУТАН СУДЛААЧ С. ЧУЛУУНЦЭЦЭГ ГУТГААР БАЙР ЭЗЭЛЖЭЭ.

Монгол бичгийн сургалт, судалгааны "Ертөнц" төв, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимээс хамтран зохион байгуулсан самбарт хичээнгүй бичих уралдаанд ОЮУТАН СУДЛААЧ С. ЧУЛУУНЦЭЦЭГ амжилттай оролцож, ГУТГААР байр эзэлсэнд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

С. Чулуунцэцэг нь "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрт хоёр дахь жилдээ хамрагдаж байгаа бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд доктор (Ph.D), дэд профессор Г. Цэцэгдарийн удирдлага дор судалгааны ажил хийж, "ЭРДМИЙН ХЭЛХЭЭ" эрдэм шинжилгээний бичиг (Боть 13)-т "Хутагт судрын аймгийн эрхэт хаан хэмээх их хөлгөний судар" хэмээх өгүүллээ хэвлүүлсэн юм.