МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим хамтран яруу найраг сонирхогч ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутан залуусын дунд “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадмыг зохион байгуулсан билээ. Уг наадмын их, дээд сургуулийн оюутны ангилалд оюутан судлаач Б.Санчирмаа “Самади хийгээд сайхны тухай бодлууд” бүтээлээрээ ТЭРГҮҮН байр, оюутан судлаач Ц.Төгсбаатар “Чамайг хайрлахад “Р” үсэг дутсан учир...”, оюутан судлаач Б.Золбоо “Нүдээ аньсан ч би чамайг танихаар боллоо...” бүтээлээрээ ШАГНАЛТ байрыг тус тус хүртсэнд АМТ болон Оюутан судлаач тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олны зүгээс халуун баярыг хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
АНТООН МОСТАЭРТ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ
“ОЮУТАН СУДЛААЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР