МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимээс 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан "Оюутны эрдэм шинжилгээний хурал"-д Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг оюутан судлаачид оролцож, эрдэм шинжилгээний илтгэлээ хэлэлцүүлснээс МХУЗ-ын III ангийн оюутан, оюутан судлаач 3. Хишигбаяр “Монгол хэлэнд давтамж өндөр гадаад үгийн авиа зүйн онцлог (Дан богино эгшиг авиалбарын хүрээнд)" сэдэвт илтгэлээр ТЭРГҮҮН БАЙР, МХУЗ-ын IV ангийн оюутан, оюутан судлаач Ц.Сувд-Эрдэнэ “Монгол хэлний үйл үгийн утгын өргөслийг судлах нь (“ор-“ үйл үгийн жишээн дээр)" сэдэвт илтгэлээр ДЭД БАЙР тус тус эзэллээ.
Оюутан судлаачдын судалгааны ажлыг амжилттай бичиж, илтгэхэд дэмжлэг үзүүлсэн судалгааны ажлыг удирдан чиглүүлэгч багш нар болон судалгааны ажлын явцыг хянаж, үнэт зөвлөгөө өгдөг АМТ-ийн зөвлөх, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэцэгдарь нарт талархлаа илэрхийлж, цаашдын эрдэм судлалын хамтын үйлст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв