Эрхэм хүндэт Та бүхнийг Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг лекц-ярилцлагад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ удаагийн дугаарт МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.ДАВААДОРЖ багш уригдаж, "Монгол үлгэр, тууль дахь хатдын зүүдний өгүүлэмжийг задлан шинжлэх нь" өгүүллийн бүтэц, бичлэгийн задлан шинжлэл сэдвээр оюутан судлаачдад лекц уншина.

И.Даваадорж багш бол тус төвийн "ОЮУТАН СУДЛААЧ" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан төдийгүй, уг хөтөлбөрийг хариуцаж ажиллаж байсан судлаач юм. 

Хэзээ: 2025 оны 2 дугаар сарын 26-ны лхагва гаргийн 18:00-20:00 цаг

Хаана: Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвд