ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР НА.СҮХБААТАР “СУДАЛГААНЫ АЖЛЫН АНХАН ШАТ, АРГА ЗҮЙН АСУУДЛУУД” СЭДВЭЭР ОЮУТАН СУДЛААЧДАД ЛЕКЦ УНШЛАА.

ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР НА.СҮХБААТАР “СУДАЛГААНЫ АЖЛЫН АНХАН ШАТ, АРГА ЗҮЙН АСУУДЛУУД” СЭДВЭЭР ОЮУТАН СУДЛААЧДАД ЛЕКЦ УНШЛАА.

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн лекц ярилцлагын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны дугаарт МУБИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор, түүхийн ухааны доктор (Ph.D) Надмидын СҮХБААТАР уригдаж, “СУДАЛГААНЫ АЖЛЫН АНХАН ШАТ, АРГА ЗҮЙН АСУУДЛУУД” сэдвээр оюутан судлаачдад лекц уншлаа.

АМТ-ийн урилгаар На.Сүхбаатар багш 2014 оны 11 сарын 26-ны өдөр хүрэлцэн ирж, “Ойрад Монголын түүх, соёлын судалгааны төлөв байдал ” сэдвээр лекц уншиж байсан бол, 10 жилийн дараа ахин уригдаж, судалгааны ажлын анхны алхмаа хийж буй оюутан судлаачдын зайлшгүй мэдвэл зохих чухал асуудлуудаар лекц уншлаа. Лекцийн эхний хэсэгт ярьсан яриаг тоймловол:

  • Сэдэв сонголтын хүрээнд хамгийн ихээр тулгардаг сэдэвт баригдах асуудал,
  • Эрдэм шинжилгээний номтой танилцах арга зүй,
  • Мэдээ, мэдээлэлтэй байхын тулд бусад номтой хурдтай танилцах аргачлал,
  • Багшаа шүтэж, багшаа дагалдаж, хийснээ зүйлээ багшдаа хэлж ярьж санал солилцох асуудал,
  • Цагаа тооцоолж, цагаа нөхөж, судалгааныхаа ажилд чанартай цаг гаргах байдал,
  • Аз жаргалтай, зоригтой байхын зэрэгцээ өөртэйгөө ярьж, өөрийгөө урамшуулж сурах,
  • Судлаач хүн өөрийн давуу болон сул талыг тооцож ажиллаж сурах,
  • Аливааг олон талаас эргэцүүлэн бодож, сонирхдог байх,
  • Хийж байгаа зүйлээ бусдад сайн ойлгуулж, хамтран ажиллах асуудал зэрэг болно.

Лекцийн дараагийн хэсэгт На.Сүхбаатар багш “Тод номын гэрэл” төвөөс Ойрад судлалын судалгаанд холбогдох олон ном, цуврал хэвлэгдсэн гарсныг нэг бүрчлэн танилцууллаа. Мөн 2024 оны хоёр дахь хагас жилд хэвлэсэн хориод бүтээлээ АМТ-ийн захирал Эрвэ Куафа Лонцид өргөн барилаа.

Лекцийн төгсгөлд оюутан залуус илтгэгчээс сонирхолтой асуултуудыг асууж, халуун яриа өрнүүлэв. Тус үйл ажиллагаанд оюутан судлаачдаас гадна, түүхийн чиглэлээр суралцдаг магистрант, докторантууд, нийт 40 хүн хамрагдлаа.

Лекц-ярилцлага 2 цаг 30 минут үргэлжилж, 20:30 цагт өндөрлөв.

Тайлан мэдээ бичсэн Т.Батбямба

2024.11.26              11:31 минут