Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн лекц ярилцлагын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны дугаарт Чингис хаан үндэсний музейн Сан хөмрөг хадгалалт хамгаалалтын хэлтэсийн ахлах сэргээн засварлагч Болормаагийн БАТЧИМЭГ уригдаж, "МОНГОЛ ДАХЬ СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ШИНЖЛЭХ УХААН БА ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА" сэдвээр оюутан судлаачдад лекц уншлаа.
Лекцийн агуулгыг сийрүүлбэл,
1. Сэргээн засварлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, нэг салбаруудыг танилцуулав.
* Шинжлэх ухаан археологийн хүрээлэн: Тус хүрээлэн нь 2 ажилтантайгаар анх 2011 онд байгуулагдсан бөгөөд солонгос улсын хөрөнгө оруулалтаар металл буюу төмөр эдлэлийг бүрэн сэргээн засварлах үйл ажиллагаатай нээгдсэн. Археологийн хүрээлэнгээс жилд маш их экспедиц гардаг учраас их хэмжээний сан хөмрөгийг цуглуулдаг.
* Чингис хаан үндэсний музей: Археологийн олдворийг сэргээх засах болон музей үзвэрийг сэргээх засах зорилготой 2 том лаборатори, судалгаа хийх тоног төхөөргазартөмжтэй. Тус 4 ажилтан ажилладаг.
* Үндэсний түүхийн музей: 1 ажилтантай бөгөөд сан хөмрөгийнхөө албанд сэргээн засварлах хэсэгтэй.
* Монголын Үндэсний номын сан: Мэдээлэл арга зүй эрдэм шинжилгээний хэсэгт нь 2 хүн ажилладаг. Мөн цаасан суурьтай материалыг сэргээн засварлах хэсэгтэй.
* Хархорин музей: Япон стандартаар буюу музейн стандартаар баригдсан музей бөгөөд хажуудаа анхан шатны сэргээн засварлах лабораторитой. Тус лабораторид 1 хүн ажилладаг.
Нийтдээ энэхүү сэргээн засварлалтын салбарт 30 хүрэхгүй хүн ажилладаг учир боловсон хүчин нэн түрүүнд хэрэгтэй байна.
2. Боловсон хүчин бэлтгэх байгууллагуудыг танилцуулав.
* Соёл урлагийн дээд сургууль: Түүх соёлын сэргээн засварлалт гэх мэргэжлийн хөтөлбөртөө элсэлт авдаг.
ШУТИС--ийн Механик тээврийн сургууль нь Солонгос улсын Гёнжү-гийн их сургуультай хамтарсан соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологийн чиглэлээр элсэлт авдаг.
* Улаанбаатарын их сургууль: 2016 онд дэд профессор Идэрхангай анх санаачлан, түүх соёлын сэргээн засварлалт хэмээх тус хөтөлбөрийг бий болгосон. Эхний төгсөлтөөс нэг л хүүхэд төгссөн ба одоогийн байдлаар тус хөтөлбөрт 4 хүүхэд сурч байгаа. Тус хөтөлбөрийн хувьд жил бүр 4-5 археологийн малтлага судалгаа хийдэг бөгөөд малтлага судалгаа хийснийхээ дараа олсон олдвороо сэргээн засварлах, анхан шатны сэргээн засварлалт хийдэг байх шаардлагатай гэж үзсэн учир шинэ хөтөлбөр болон мэргэжилтэн бэлдэж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү мэргэжлийг сурталчлан таниулах зүйлс хомс байгаа учир элсэгчид олж ирэх нь ховор байдаг.
3. Сэргээн засварлах үе шатуудыг танилцуулав.
- Тодорхойлолт / Баримтжуулалт
- Цэвэрлэх
- Зэврэлийг зогсоох
- Бэхжүүлэх
- Наах өнгөлөх
- Өнгө будаг оруулах, савлах
4. Сэргээн засварлалтын өмнөх судалгааны талаар танилцуулав.
Үл эвдэх шинжилгээ
- Рентген туяанд оруулна (материалаас хамаарч): Модон эдлэл дээр урт хугацааны өмнө бэхний карбонат байгаа эсэхийг шалгахын тулд рентген туяанд оруулдаг.
- XRF: Тухайн материалын элементийн шинжилгээг хийх
- Макро бүтцийн ангилал: Микроскопын шинжилгээ
Эвдэх шинжилгээ
- XRT- Тухайн материалын эрдсийн найрлага
- Микро бүтцийн ангилал- Эсийн түвшинд харах микроскопоор хийнэ. Материалын үүсэл гарлыг, хийгдсэн технологийг тодорхойлох үүднээс хийгдэнэ.
Хүрэл материал гэж юу вэ?
- Зэс
- Хар тугалга
- Цагаан тугалга
- Хөнгөн цагаан-аас бүрдсэн металлыг хүрэл материал гэнэ.
Зэс нь хар тугалга хэт их шингээвэл өөрийн найрлага нь сайжран улам нягт хатуу болж өгдөг ба үүгээр зэр зэвсэг хийгддэг.
Цагаан тугалга ихтэй зэсээр толь хийгдсэн байдаг. Улмаар мөнгө шиг өнгөтэй болж хувирдаг ба түүний хэрээр илүү сул болж байдаг.
Микроскопын ажиглалтын үр дүн
Хүрэл дээрх зэвийг ихэвчлэн зэвэн биет гэж нэрлэнэ. Харагдах байдал нь усны дусал шиг боловч хатуу шинж чанартай. Жижиг бөмбөлөг хэлбэртэй зэврэл нь олдвороо гэмтээх бус эсрэгээрээ хамгаалж байдаг. Уг зэрвэлт хүртэл цэвэрлэх ба үүнээс цааш цэвэрлэх шаардлагагүй байдаг. Нунтаг зэврэлын хувьд гөлгөр гадаргууг идэж гэмтээдэг учир нэн хурдан бүрэн цэвэрлэх шаардлагатай.
Зэс яагаад зэвэрч өвчилдөг вэ?
Хүчилтөрөгч болон устөрөгчтэй исэлд орон гадуураа зэсийн оксид үүсгэдэг. Оксид гадаргуудаа удах тусам өөртөө болон бусад эрдэс минералтай ахиад исэлд орон улмаар зэсийн карбонат буюу нунтаг зэвийг үүсгэдэг. Улмаар хагарч, цуурах гэмтлийг үүсгэнэ.
Хүрлийн зэврэлийн төрөл
Физик талаасаа хүрлийн зэврэлийн төрлийг хөнөөлт шинжээр нь 7 хуваадаг.
- Жигд зэврэл
- Толбот зэврэл
- Цэгэн зэврэл
- Утсан зэврэл
- Талст хоорондын зэврэл
- Сономол зэврэл (бүх зэврэлийг өөртөө агуулсан ба эцсийн зэврэл)
Үр дүн
Нийт зэвэн биетүүдийг өнгөөр нь ангилж үндсэн 5 төрлийн өнгө бүхий зэврэл байна. Өнгө бүхэн дотроо 2 янз байдаг. “Нунтаг эсвэл Хамгаалагч”
Тухайн олдворуудын ямар түвшинд яаж гарч ирэх нь бүс нутаг болон хөрснөөс хамаарч гарч ирэх хамааралтай байдаг.
PH түвшин 7 дээр хамгийн тохиромжтой орчин гэж үздэг.
Тайга талын хөрс илүү хүчиллэг байдаг бөгөөд pH 5.3-6.5 заадаг.
Шүлтлэг хөрс нь металлын зэврэлийг улам уртасгадаг бөгөөд хлороор тэжээж, ионыг нь сулруулж байдаг.
Цөлийн бор саарал хөрс буюу говийн хөрс нь харьцангуй тогтвортой орчинд байдаг.
Зарим тохиолдолд хэдий элс боловч өөртөө маш их хэмжээний хлор агуулсан хөрс бас байдаг.
Цэвэрлэгээний механизм
Цэвэрлэгээг хийхдээ:
- Механик
- Химийн
Механик аргад гар доорх хэрэгслүүдийг ашиглан зэвийг арилгах борын машин, мэсийн хутга гэх мэт орно.
Химийн аргад алт, мөнгө, хүрэл шармал, алт шармал хүрэл дээр “EdiA” органик суурьтай уусгагч бодисыг ашиглан тухайн материалынхаа гадаргуу дахь зэвийг уусгаж авдаг арга орно. Органик материалыг нэрмэл усаар хөнгөн цэвэрлэж болдог. Даавууны бохирдлыг энэ аргаар цэвэрлэнэ.
Зэврэлийг зогсоох:
BTA гэх бодисоор 3% концентрацтай этанол буюу химийн цэвэр спиртээр тухайн материалын гадаргуун массыг унагаан BTA-ийг зэстэй нэгдүүлж өгөх ба 6 талст бүхий нэгдэл үүсэн зэврэл зогсдог. Хүрэл болон мөнгөн эдлэлийн зэвийг зогсоох аргачилал адилхан байна.
Бэхжүүлэлт:
NAD-10
Nad-10 нь шингэн бодис ба хил гаалиар орж ирдэггүй ховор байна.
Наалт нөхөөс:
Үүнд 3 төрлийн нөхөөс байна.
- Acrylic - жижиг нимгэн хэсгүүдийг наахад зориулагдсан ба нухах тусам зөөлөрдөг.
- Eboxy rezin
- Macro balloon- тухайн нөхөх бодис хэтэрхий шингэн төлөвт байвал macro balloon хийж түргэн хугацаанд хатууруулдаг. Нөхөөсөө өнгө будаг хийхийн тулд органик төрлийн фермэнт ашигладаг. Үүнд оохор будаг орно. Нөхөөсны будаг ижил tone-той байж болохгүй ба 1-2 tone-оор дээш доош харгалзан үзэж хийдэг хэмээн ярив.
Лекцийг бүрэн эхээр нь дараах холбоосоор хүлээн авч, үзнэ үү.
https://www.facebook.com/amc.cicm/videos/2141041232960969