ОЮУТАН СУДЛААЧИД 2024-2025 ОНД ХИЙХ СУДАЛГААНЫХАА АЖЛЫГ ТАНИЛЦУУЛАВ.

2024-2025 оны хичээлийн жилд “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдаж, судалгааны ажлаа хийж байгаа III-IV курсийн 9 оюутан судлаач 2024 оны 10 сарын 30-ны лхагва гарагт судалгааныхаа ажлын ерөнхий танилцуулгыг хийлээ. Үүнд:

  1. МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Багш-Монгол хэл, уран зохиол хөтөлбөрийн IV курсийн оюутан З.Анужин Монгол хэлний "-галз" дагаврын тухай,
  2. MУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга зохиол судлалын III курсийн оюутан Б.Номин Монгол аман зохиол дахь ургамлыг оньсголох тогтмол”,
  3. МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн III курсийн оюутан С.Цэлмүүн “Торгууд аман аялгууны "а", "æ” эгшиг авиаг туршилт авиа зүйн аргаар судлах нь”,
  4. МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн III курсийн оюутан С. Чулуунцэцэг “Хутагт судрын аймгийн эрхэт хаан хэмээгдэх их хөлгөн судар”-ын хэлний судалгаа”,
  5. МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн III курсийн оюутан З.Хишигбаяр “Монгол хэлэнд давтамж өндөр гадаад үгийн авиа зүйн онцлог”,
  6. МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн IV курсийн оюутан Ц.Сувд-Эрдэнэ ““Гар, ор” гэх үйл үгийн утгын өргөслийг судлах нь”,
  7. МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн IV курсийн оюутан Т.Даваажаргал Монгол хэлний “ber” хэлбэрийн утгын ялгаатай хэрэглээг тодруулах нь”,
  8. МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологи Археологийн тэнхимийн Археологийн IV курсийн оюутан Б.Буянжаргал “Археологийн малтлагаас олдсон мод болон орчин үеийн модны эсийн харьцуулсан байдал”,
  9. МУИС-ийн ХУС-ийн Түүхийн тэнхимийн Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт хөтөлбөрийн IV курсийн оюутан Ц.Намуун “Археологийн судлал дахь эртний болон орчин үеийн шавжийн судалгаа” сэдвийн хүрээнд хийх судалгааны ажлын бүтэц, төлөвлөгөө зэргийг танилцууллаа.

 

 

 

Оюутан судлаачдыг судалгааныхаа ажлыг танилцуулсны дараа доктор (Ph.D), дэд профессор Г.Цэцэгдарь оюутан тус бүрийн судалгааны ажлын сэдэв, зорилго, хамрах хүрээ, ач холбогдол, өргөсөх боломж, ном зүй зэрэгт санал, зөвлөгөөг өгч, судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Тус үйл ажиллагаанд 23 оюутан судлаач хамрагдлаа.

 

Тайлан мэдээ бичсэн Т.Батбямба

2024.10.31              19:50 минут