2024-2025 оны хичээлийн жилийн “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн оюутнуудтай 10-15 минутын чөлөөт ярилцлагыг зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

Ярилцах асуудал:

  • Судалгааны ажил хийх хүсэл төрсөн сэдэл,
  • Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийг сонгосон шалтгаан,
  • Сонирхож буй судалгааны ажлын талаарх одоогийн ойлголт, мэдлэг.

Хэзээ: 2024. 10. 23-ны лхагва гараг, 15:00-18:00 цагт

Хаана: Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн байранд

Фэйсбүүк хаяг: Антоон Мостаэрт Төв