2024-2025  оны хичээлийн жилийн

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Ази судлалын тэнхим, МУИС-ийн НУС-йн Антропологи, Археологийн тэнхим, МУИС-ийн ШУТУБП-ийн Инновац технологийн тэнхим, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхим, Утга зохиолын тэнхим, Англи-Герман хэлний тэнхимүүдтэй хамтран “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийг 14 жилдээ хэрэгжүүлж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар:

Бие даан сурах, төлөвших, хамтран ажиллах, багийн сэтгэл зүйд дадах, түүх, эх хэл, соёлоороо бахархах омогшил сэтгэлээ өргөх;

Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны нэр хүндтэй ахмад болон залуу судлаачдын лекц, ярилцлагад хамрагдаж, тэдний судалгааны арга зүйтэй танилцах;

Сонгосон сэдвийн дагуу судалгааны ажлаа гүйцэтгэж, судалгааны ажлын арга зүй болон боловсруулалтад дадлагажин суралцахын сацуу өгүүллээ “Эрдмийн хэлхээ” сэтгүүлд хэвлүүлэх;

Лекц-ярилцлага, сургалта зэрэгт хамрагдах;

Судалгааны ажлаараа дамжуулан Монголын түүх, соёл, шашин, хэл, утга зохиолын зохих түвшний тогтолцоот, гүнзгий мэдлэгийг эзэмших;

Оюутны суралцах нөхцөлийг хангахад чиглэсэн сар бүрийн мөнгөн тэтгэлгийг авах боломжтой.

Ерөнхий шалгуур:

Судалгааны ажил хийх хүсэл сонирхолтой их, дээд сургуулийн бакалаврын I-III ангийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд судалгааны ажлынхаа талаар ерөнхий танилцуулгыг бэлтгэсэн байна. Үүнд:

Сэдвийн томьёолол

Сэдвийн тухай товч танилцуулга

Сэдвийн судлагдсан байдал

Судалгааны ажлын зорилго

Сэдэв сонгосон шалтгаан

Судалгааны ажлын бүтэц

Ном зүй

Мэргэжлийн судлаач болон удирдагч багшийн товч тодорхойлолт, саналыг хавсаргасан байна.

Антоон Мостаэрт Төв

2024 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл Google Forms-оор бүртгэнэ.

https://docs.google.com/forms/d/13OkLlyu9Jb_jjBm7hObckKJnUQQ88rC7WJOGIHEmkzw/edit?fbclid=IwY2xjawFsWENleHRuA2FlbQIxMAABHaYI-oAlLZlDAAVR6slbf7YQBxYLZZcQEb3AnGC3_awtAj9MuwSNcUHpWQ_aem_Jf4XB2SxJL069xQlNHfE7Q

Манай хаяг: Хүнсний 4-р дэлгүүрээс хойш явах замд Худалдаа Хөгжлийн Банкаар баруун гар тийшээ эргэн 2 давхар шар байшин.