Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан, 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрийн 2023-2024 оны хичээлийн жилд МУИС, МУБИС-ийн 4-р курсийн 8 оюутан судлаач хамрагдсан бөгөөд тэдэнд зориулсан "ТӨГСӨЛТИЙН БАЯР"-ын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээг нээж, АМТ-ийн захирал Эрвэ Куафа Лонце үг хэлсэн бөгөөд "Дурсамж хичээл"-ийн Т.Батбямба заалаа.
Баярын үйл ажиллагааны үеэр төгсөгчид маань баяр талархлын болоод сургамж захиасаа хэлсэн нь АМТ-ийн ажилтнууд болон оюутан судлаач дүү нарынх нь сэтгэлийг хөдөлгөж, цаашид эрч хүчээ алдалгүй итгэл дүүрэн ажиллаж, сурах урам зоригийг бадраалаа. Нийт төгсөгчдөдөө "Оюутан судлаач" тэтгэлэгт хөтөлбөрөө амжилттай дүүргэсэнд нь баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Баярын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажилласан 1-3 курсийн оюутан судлаачдадаа талархлаа илэрхийлье. Та бүхний сэтгэлээ шингээж чимсэн анги танхим, сэтгэл хөглөсөн ая дуу эгшиг, гараа гаргаж бэлтгэсэн хоол унд, бэлэг дурсгал, багуудын мэндчилгээ, хөгжөөнт тоглоом бүгд гайхалтай дурсамжийг үлдээж чадлаа.