Оюуны хэлхээ сэтгүүлийн XXV дугаарт өгүүлэл хүлээж авна

СЭТГҮҮЛИЙН УРИЛГА

АНТООН МОСТАЭРТ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВӨӨС ЭРХЛЭН ГАРГАДАГ “ОЮУНЫ ХЭЛХЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ НЬ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧГИЙН ЭРХ (ISSN 2072-8085) БҮХИЙ ХЭВЛЭЛ БӨГӨӨД РЕДАКЦЫН БҮРЭЛДЭХҮҮНД ГАДААД, ДОТООДЫН НЭРТЭЙ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД АЖИЛЛАДАГ.  

МӨН ГАДААД, ДОТООДЫН  СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА, НОМЫН САНД ХҮРГЭХ, ТҮГЭЭХ АЖЛЫГ ТОГТМОЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

 

ТУС ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГТ ТҮҮХ, ТҮҮХ БИЧЛЭГ, АРХЕОЛОГИ, УГСААТАН СУДЛАЛ, ШАШИН СУДЛАЛ, СОЦИОЛОГИ, ХЭЛ ШИНЖЛЭЛ, УТГА ЗОХИОЛ, СОЁЛ, УРЛАГ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ӨГҮҮЛЭЛ, ТЭМДЭГЛЭЛ, ОРЧУУЛГА, МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААГ ХҮЛЭЭН АВЧ, РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРЭЭР ШААРДЛАГАД НИЙЦСЭН МАТЕРИАЛЫГ ХЭВЛЭДЭГ.

УЛМААР 2023 ОНЫ 12 ДУГААР САРД ХЭВЛЭХ XXV БОТИД ЭРХЭМ ЭРДЭМТЭН СУДЛААЧ ТА БҮХНИЙГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛЭЭ ИРҮҮЛНЭ ҮҮ ХЭМЭЭН УРЬЖ БАЙНА.

“ОЮУНЫ ХЭЛХЭЭ” XXV  БОТИЙН МАТЕРИАЛЫГ 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 6-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА.

Өгүүлэлд тавих шаардлага:

1.Өгүүлэл нь урьд өмнө хэвлэгдээгүй байх;

2.Өгүүллийн хэмжээ 5-15 нүүр хуудас /B5/ байх;

3.Өгүүллийг MSW программ дээр Times New Roman фонтоор бичнэ;

4.Өгүүллийн мөр хоорондын зай энгийн /Single/, үсгийн өндөр 11 байх ба бичвэрийн хоёр талыг тэгшилж /Justify/ бичсэн байх;

5.Өгүүлэл нь үндсэн бичвэр эхлэл (introduction), үндсэн, төгсгөл (conclusion) хэсгээс гадна товч агуулга, ном зүй, хураангуй, түлхүүр үгтэй байх;

6.Хураангуй (100 үгээс ихгүй), түлхүүр үг (8 үгээс ихгүй) -ийг үндсэн бичвэрээс өөр хэл (англи, орос)-ээр, өгүүллийн гарчгийг англи хэлээр орчуулсан байх;

7.Өгүүллийн эшлэл, зүүлт, ном зүйг Chicago Manual of style стандартаар хийсэн байх;

8.Өгүүлэлд хавсаргах хүснэгт, график, томьёог WORD, EXCEL программаар бэлтгэсэн байна. Мөн гэрэл зураг жинхэнэ эхээр байх;

9.Зохиогчийн овог нэр, зэрэг цол, ажлын газар, цахим хаяг, утасны дугаарыг тодорхой бичих бөгөөд өгүүллээ [email protected] цахим хаягаар илгээнэ.

ХОЛБОО БАРИХ УТАС:   976-11-354463, 95042297 

АНТООН МОСТАЭРТ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ