Ватикан Улсын Олон улстай харилцах нарийн бичгийн дарга Эрхэмсэг Паул Ричард Галлагер, Улаанбаатар хот дахь Католик Шашны Апостолик Тэргүүн, Хамба лам, Кардинал Жоржио Маренго, Швейцар дахь Монголын элчин сайд хатагтай Д.Гэрэлмаа болон тэдний багийнхан Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвтэй танилцахаар 2023 оны 6-р сарын 7-ны өдрийн өглөөний 09:30-10:20-д хүрэлцэн ирлээ.
АМТ-ийн захирал Эрвэ Кюафа Лонцигийн нээлтийн үг:
- Манай байгууллагын урилгыг хүлээн авч, “Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв”-д хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Монгол-Ватикан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд өнөөдрийн үйл ажиллагаа болж байна.
- Католик шашинтнуудын хувьд Holy See ба Монгол Улсын Засгийн Газар хоорондын харилцаа нь соёл, боловсролын хувьд ямар гүн гүнзгий, нухацтай болохыг харуулах нь энэ цаг мөчийн чухал үйл явдал юм.
- 2004 оны 8-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо Ватикан (Holy See) болон Католик сүмийн зүгээс баталгаажуулснаар CICM Олон Улсын байгууллагын Төлөөлөгчийн Газар болон Монголын их дээд сургуулиудын хооронд эрдмийн харилцаа эхэлсэн түүхтэй.
- АМТ нь Монголын түүх, соёл, зан заншил, хэл, утга зохиолыг сурталчлах чиглэлээр Антоон Мостаэртын оюун санаа, үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготой.
- АМТ нь Монголын элит залуу оюутан, эрдэмтдийг монгол хэлээрээ иж бүрэн судалгааны бүтээл хэвлэн нийтлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг.
- АМТ-ийн Монгол улс дахь болон хилийн чанад дахь үйл ажиллагаа, ном бүтээл, хурал семинар, төсөл судалгааны ажлын ачаар Монгол дахь Сүмийн үйл ажиллагаа болон Holy See хоорондын харилцааны үр нөлөөг судлах боломжтой болгож байна.
Урилгаар Олон Улсын Монгол Судлалын Холбооны хүндэт ерөнхийлөгч акад. Д.Төмөртогоо, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн захирал др. Ж.Бат-Ирээдүй, МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн захирал др. Н.Алтантөгс, ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнгийн захирал др. Ч.Мөнхтуул, МУБИС, НХУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга др. Д.Соронзон, ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан др. Х.Гэрэлт, МУИС, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч др. Т.Эрдэнэ-Очир, ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн Хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч др. Л.Ганбат, МУИС, Түүхийн тэнхимийн багш др. Д.Анхбаяр, МУИС, Европ хэлний тэнхимийн багш др. Б.Алтангүл, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга др. О.Шинэбаяр, МУИС, Монгол Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Антрологийн тэнхимийн багш др. И.Бямбабаатар нар оролцлоо.
Мөн АМТ-ийн “Оюутан судлаач” хөтөлбөрийн төгсөгч ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Батмөнх, Т.Загарпэрэнлэй, Б.Мөнх-Эрдэнэ, М.Билгүүнчимэг, Х.Гэндэнпил, ЮНЕСКО-ийн ивээл дор НСИСОУХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Зулбаатар, М.Пагмадулам, С.Мижид, Д. Мөнхтамир, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажилтан Г.Хэрлэнцэцэг, “Тагтаа Паблишинг”-ийн орчуулагч М.Батбаяр, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дадлагажигч багш И.Даваадорж нар оролцов.
АМТ болон Монголын талын эрдэмтэн судлаач нарын гол зорилго нь өнө эртний харилцаатай Монгол болон Ром хоёр улсын орчин цагийн дипломат харилцааг эрдэм судлалын хүрээнд хөгжүүлэх, Монголын судлаачдыг Ватикан, Ватиканы номын сан, архивтай холбох, хамтрах юм.

Мэдээ оруулсан: Д.Лхагвагэрэл /ЭША/