Малын тоног хэрэгсэл
Аж ахуйн хэрэглээний тольЗохиогч: Мижиддоржийн Энхбаатар
Номын нэр: Малын тоног хэрэгсэл (Аж ахуйн хэрэглээний толь)
Редактор: Гэлэгжамцын Цэрэнханд
Хэвлэсэн он: 2020
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвд “Малын тоног хэрэгсэл” (Аж ахуйн хэрэглээний толь) хэмээх бүтээлээсээ бэлэглэлээ.
“Малын тоног хэрэгсэл, түүнийг бүтээх арга ухаан, үйл ажиллагаа бол монгол нүүдэлчдийн эртний уламжлалтай соёлын өв билээ. Энэхүү өргөн хүрээтэй сэдвийг тодруулах үүднээс угсаатны зүйн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн, холбогдох гэрэл зураг, нийтлэгдсэн ном бүтээлийг өргөн ашиглахын зэрэгцээгээр аман зохиол, түүний дотор тоног хэрэгсэлтэй холбоотой домог зүй, үлгэр, туулийн материалыг ч эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ.
...Тоног хэрэгсэл хийх аргад эд хэрэглэгдэхүүнийг нарийвчлан сонгох болон чухамхүү таван хошуу малын төрөл бүрд тохирох тоног хэрэгслийг хийхээс эдэлж дуусталх эдэлгээ, хэрхэн яаж эдэлбэл урт удаан байх зэрэг олон зүйлсийг олж тодруулсан нь танин мэдэхүйн ач холбогдолтой юм. Тухайлбал, тухайн бүс нутагт голлон ямар малын ширээр хийсэн бугуйл бат бөх болохыг ажиглан, тэр нутагт байгалийн шалгарлаар хүйтнийг давж гарсан малын шир илүү зузаан, бөх эдэлгээтэй байдгийг хэртэл тодруулсан нь сонин сайхан байна...
Редактор. Гэлэгжамцын Цэрэнханд
Эрхэм судлаачид АНТООН МОСТАЭРТ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ-өөс талархал илэрхийлж,
эрдэм судлалын ажилд нь өрнүүн амжилтыг хүсье.
Номын цагаан буян өнөд дэлгэрэг.
Мэдээ гаргасан: Э. Эрдэнэхишиг