Монгол Солонгосын хамтарсан эрдэм шинижлгээний III хурал
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвд түүхийн ухааны доктор, профессор Д.Мөнх-Очир “МОНГОЛ СОЛОНГОСЫН ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ III ХУРАЛ”-ын эмхэтгэлийг бэлэглэлээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн Солонгос судлалын тэнхим зохион байгуулж, эмхэтгэлд 13 судлаачийн 11 өгүүлэл багтжээ.
ГАРЧИГ
1.Б.Сумъяабаатар – Монгол солонгос “Мянган үсгийн соёл”
2.Ж.Баясах – Азийн аюулгүй байдал
3.Н.Хишигт – Коминтерний дорно дахины бодлого: Монгол ба Солонгосын хувьсгалт коммунист байгууллагуудын үүслийн асуудалд
4.Ж.Баттөр – Солонгосчуудаас Богд хаанд ирүүлсэн захидлын тухайд
5.Жан Жан Шиг – Солонгос Монголын уламжлалт тоглоомын харьцуулсан судалгаа
6.Жон Гён Үг – Солонгосын багт бүжиг наадам болон Умардын соёл
7.Ё. Жанчив, Ц.Ганбаатар – Солонгосоос олдсон дөрвөлжин үсгийн тухай
8.Г.Гантогтох, Б.Норовням – Монгол Солонгосын уламжлалт “хүргэн тавих” зан үйлийн ул мөр
9.М.Баярсайхан – “Chop Hae mong o”-ийн монгол бичвэр дэх манж хэлний нөлөө
10.Ц. Баттулга – Монгол солонгос эрдэмтдийн хамтарсан “Дэл уулын дурсгалын судалгаа”-ны урьдчилсан дүнгээс
11.Д.Өлзийбат – “ЛяоКида”-д тохиолдож байгаа цаг болон байдлын айг хоёр хэлэнд харьцуулсан судлах нь
