card
Гаадамба ёсны тодорхой толь

Гаадамба ёсны тодорхой толь

Монголын Төвд судлалын цуврал №26

Монголын Төвд судлал цувралын XXVI дугаар болох Лайчэн Гунгаажалцангийн ГААДАМБА ЁСНЫ ТҮҮХ ТОДОРХОЙ ТОЛЬ (Зарлиг увдистны тууж “зарлиг увдисын номын гарлага” тодорхой толь хэмээх оршвой) бүтээлийг уншигч та бүхэнд өргөн барьж байна.

  Тус бүтээлд бясалгал болоод бясалгалчин, бүтээлчин, бурхны шашны ёсыг барьсан лам нарын намтрыг эмхэтгэжээ.

  Гаадамба ёсны түүх нь дэлхийн төвд судлалын нэгэн чухаг сурвалж бөгөөд энэхүү сурвалжийг монгол хэлнээ 300 жилийн өмнө нэр нь үл мэдэгдэх орчуулагчийн орчуулгад тулгуурлан, 2011 оны төвд хэвлэлтэй харьцуулан орчуулсан байна.

ГАРЧИГ

I.Зарлиг увдисын ерийн номыг үзүүлсэн анхдугаар бүлэг

II.Зарлиг увдисын зохиол явдлыг ер үзүүлсэн хоёрдугаар бүлэг

III.Жовуу-ийн ихийн эрдмийг өгүүлсэн гутгаар бүлэг

IV.Шидэт шавь нарын дөтгөөр бүлэг

V.Егүзэрийн эрхэт Гонбаба-ийн зарлиг үндсэнийг үзүүлсэн тавдугаар бүлэг

VI.Жана егүзэрийн эрхэтээс үндэслэсэн увдисын зарлиг увдистан хэмээн алдаршсаны цадигийг өгүүлсэн зургаадугаар бүлэг

VII.Их арш Бодоба-ийн зарлиг үндсэн зарлиг увдисын гол хэмээн алдаршсаны туужийг өгүүлсэн долоодугаар бүлэг

VIII. Шоннүжалцан-аас үндэслэж “Лэгбам”-ийн увдисласан лам нарын түүхийн өгүүлсэн наймдугаар бүлэг

IX.Зарлиг увдисын хэсэг бусаг лам үндэслэсэн ёсыг өгүүлсэн есдүгээр бүлэг

X.Гол лугаа увдис хоёул хамт оршсон шинэ зарлиг увдист хэмээн алдаршсаны аравдугаар бүлэг.