
Замбутивийн дэлгэр номлол
Монголын Төвд судлалын цуврал №17Монголын Төвд судлал цувралын XVII дугаар болох ЗАМБУТИВИЙН ДЭЛГЭР НОМЛОЛ (Өмнөх замбутивийн байр байцыг дэлгэр номлосон тодорхой толь) бүтээлийг уншигч та бүхэнд өргөн барьж байна.
Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) нь 1777 онд дэлхийн газарзүйн ерөнхий мэдлэгийн тухай “Замбутивийн ерийн номлол” бүтээлийг туурвисан бөгөөд энэхүү бүтээл туурвилыг дэлгэрүүлэн 1830-1832 онд Миндол номун хан, Занба номун хан, Ганжуурва хутагт “Замбуутивийн дэлгэр номлол”-ыг зохиосон ажээ.
АГУУЛГА
•ТАХИЛ ӨГҮҮЛЭХҮЙ
•ЭНЭТХЭГ ХУТАГТЫН ОРНЫГ ДЭЛГЭРЭНГҮЙ НОМЛОХУЙ
•ТӨВД ОРНЫ ДЭЛГЭР НОМЛОЛ
•ХЯТАДЫН ОРНЫ НОМЛОЛ
•ЗАМБУТИВИЙН БУСАД ОРНЫ НОМЛОЛ