
Софийн ертөнц
Норвеги улсын хүүхдийн, үргэлжилсэн үгийн зохиолч Жостейн Гаардер нь 1991 онд “Софийн ертөнц” хэмээх философийн түүхийн тухай туужаа бичжээ.
Уг тууж нь 14 настай сониуч охин Софид хаа нэгтээгээс гэнэт ер бусын захидал ирснээр эхлэх бөгөөд өрнийн философийн 3000 жилийн түүхийг бүхэлд нь энгийн үг, гайхамшигтай хүүрнэлд багтаан бичсэнээрээ ихэд алдартай бүтээл юм.
“Софийн ертөнц” ном нь 60 гаруй хэл дээр орчуулагдсан бөгөөд Б.Мөнхжавхлан (МУИС-ийн ШУС-ийн Философи-шашин судлалын тэнхимийн багш, доктор /Ph.D/) монгол хэл дээр орчуулан уншигч та бүхэнд өргөн барьж байна.