card
story-image

Дархад дууны цоморлог

“ДАРХАД ДУУНЫ ЦОМОРЛОГ” бүтээлийг П.Цагааны (Ph.D) санаачлагаар нутаг нутгийн аялгууг олон нийтэд таниулах, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Г.Гантогтох (Хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор) ариутган шүүж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл эрхлэн гаргажээ.

Энэхүү бүтээлд газар газарт өөр өөрөөр дуулж ирсэн дархад ардын дууны аман хувилбаруудыг эмхэтгэн, домог, хууч яриаг хавсаргаж, гадаад дотоодын үе үеийн судлаачдын бүтээлээс шимтэн түүж, нийт 825 дууны газар усны нэр болон дархад ардын дуунд гардаг дархад нутгийн аялгууны үгсийн сангийн өвөрмөц тайлбарыг нэгтгэснээрээ онцлогтой бүтээл болжээ.

         Уншигч та бүхэнд Дархад ардын “Намар” дууны үгийг толилуулж байна.

Намар

  Харганээн тологээ хүрэнтээл

Хариогүй намар л болох нь ёо

Харих  л шувоо нь ганганаад

Хатан намар л болох нь ёо

Бургааснээ тологээ хүрэнтээл

Буурал намар болох нь ёо

Буцах л шувоо нь ганганаад

Бушоохон намар л болох нь ёо

  /176-р тал/