
"Эрдмийн хэлхээ"
Оюутны эрдэм шинжилгээний бичигАнтоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь жил бүр нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Оюутан судлаач” тэтгэлэгт, хөтөлбөрт үйл ажиллагааг зохион байгуулж, хөтөлбөрт хамрагдсан оюутан судлаачдын бүтээлийг эмхэтгэн “Эрдмийн хэлхээ” эрдэм шинжилгээний бичиг эрхлэн хэвлүүлдэг билээ.
“Эрдмийн хэлхээ” эрдэм шинжилгээний бичгийн VIII боть хэвлэгдэн гарлаа. Тус ботид монголын түүх, археологи, антропологи, соёл, шашин, хэл шинжлэл, утга зохиол судлалын оюутан судлаачдын 21 өгүүлэл багтсан байна.