
Оюуны хэлхээ эрдэм шинжилгээний бичиг
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс жил бүр эрхлэн хэвлүүлдэг “Оюуны хэлхээ” эрдэм шинжилгээний бичиг нь олон улсын эрх (ISSN 2072-8085)-тэй сэтгүүл бөгөөд 2019 оны XVIII боть хэвлэгдэн гарлаа. Тус ботид түүх, археологи, антропологи, шашин, хэл шинжлэл, соёл урлаг, утга зохиол, намтар судлалын дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын 25 өгүүлэл багтсан байна.