
ТӨВ АЗИ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ТҮҮХИЙН ТОВЧ
“Легаси” судалгааны институтийн үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын ахлах багш, Түүхийн ухааны доктор (Ph.D) О.Болормаагийн ТӨВ АЗИ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ТҮҮХИЙН ТОВЧ номыг уншигч та бүхэнд өргөн барьж байна.
Уг бүтээлдээ Монгол нутгаас олдсон Христийн шашны түүхтэй холбогдох археологийн дурсгалууд, бичгийн мэдээ сурвалжийг ашиглан Монгол нутагт дэлгэрч байсан урсгал чиглэлүүдийн талаар тоймлон бичжээ.
Мөн Төв Азид Христийн шашин дэлгэрсэн түүхийг үйл явдал, он цагийнх нь хувьд үечлэн үзэж, үе тус бүрийг хүснэгтэд хураангуйлснаараа онцлог бүтээл юм.