Профессорын эрдмийн өв - С. Дулам
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлж буй "Профессорын эрдмийн өв”-ийн дараагийн цуврал нь Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Сэндэнжавын Дуламын эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган 6 боть бүтээл юм.МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн эхний гурван ботийг, СУИС сүүлийн гурван ботийг эрхлэн хэвлүүлсэн байна.