Блокын гарчиг / img-text

МОНГОЛЧУУДЫН ТОТЕМ ШҮТЛЭГ
МОНГОЛЧУУДЫН ТОТЕМ ШҮТЛЭГ бүтээл нь монгол нутаг дахь эртний шүтлэгийн үүсэл, хөгжил хийгээд эртний нүүдэлчдийн тотем шүтлэгийн шинж чанарыг тотемизмийн талаарх уламжлалт онолууд, тэдгээрийн санаатай нэгтгэн ерөнхий ойлголтуудыг хүн төрөлхтний тотемийн анхны түгээмэл үзэгдэл чоно (нохой) тотемоор жишээлэн судалснаараа онцлог бүтээл юм.
Хүн төрөлхтний ураг төрлийн тогтолцоо экзогам ёс бүрэлдсэн нийгмийн хэв шинж, үхэгсэдээ оршуулж эхэлсэн сүсэг бишрэлийн эх үүсгэлийн улбаа одоо ч бидний үед зарим талаар мөрдөгдсөөр байна.
Энэхүү бүтээл нь тотемизмийн хэв шинж, эртний шүтлэгийн үүсэл, үе шат, эртний овог аймгуудын тотемийн хэлхээ холбоо, тотем шүтлэгийн түүхэн үндсийг домог зүйгээр илрүүлэхүй, монголчуудын нохой шүтлэгтэй холбогдох зан үйлийн уламжлал гэсэн 6 бүлгээс бүрджээ.