
ЭХ ДЭЛХИЙН ГАЙХАМШИГТ АГУЙ
ЭХ ДЭЛХИЙН ГАЙХАМШИГТ АГУЙ бүтээл нь зургаан тивийн агуй, бичээс, сүг зурагтай агуй, Хятад улс дахь агуйн соёл, хамгийн өвөрмөц, гүн, урт агуй, агуйн урлал зүй, усан доорх агуй зэрэг байгалийн өвөрмөц тогтцыг хаана, хэзээ, хэн нээсэн тухай, гарал үүсэл, уур амьсгалын орчин ба түүхийг зураг сэлтийн хамт хавсаргажээ.
Түүх, газар зүйн ухааны томоохон салбар бол агуй судлал юм. Агуй гэдэг нь газар, усны мандал болон хэвлийн хэсэгт бүрэлдсэн хөндий орон зай бөгөөд агуй судлалын ухааны үндсийг анх Францын нэрт галав судлаач Эмиль Ривьер 1889 онд тавьсан байна. Үүнээс хойш агуй судлалын эрдэмтэд агуйн бүтэц, тогтцын талаар сонирхолтой судалгаа, шинжилгээ хийж, одоогоор агуйгаас 300 гаруй зүйлийн амьтан, ургамлын төрлийг олж илрүүлээд байна.