
ЗҮҮН БАЙДЛАГИЙН ГОЛЫН САВ ДАХЬ АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛУУД
ЗҮҮН БАЙДЛАГИЙН ГОЛЫН САВ ДАХЬ АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛУУД бүтээл нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Зүүн байдлагийн гол орчмын геоморфологи, геологийн тогтоц, археологийн нарийвчилсан хайгуул, Хустын булагийн төмөр болон шавар шатаах зуухны малтлага судалгаа, орчны бүсэд хийсэн булш оршуулгын малтлага, XVIII-XIX зууны туурьд хийсэн хэмжилт, зураглал, тухайн бүс нутгийн түүхэн тойм, угсаатны бүрэлдэхүүн, аман түүхийн судалгаа гэсэн долоон бүлэгтэй.
Уг бүтээлд эртний нүүдэлчдийн үйлдвэрлэлийн түүхийг өгүүлэхийн сацуу тухайн үеийн үйлдвэрлэл эрхлэгчдийн амьдралын хэв маяг, үхэгсдээ оршуулах зан үйл, угсаа гарал, зан үйлийн залгамж холбоог тусгаснаараа онцлог бүтээл юм.
Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, МУБИС-ийн 8 судлаач, Япон улсын Эхимэ, Тохокү, Саппоро гакүин, Сайтама, Кокүгакүин, Нара, Токай, Айчи гакүин, Осакагийн их сургууль, Токүшима аймгийн Соёлын өвийн төвийн 10 судлаач хамтран туурвижээ.