Зохиогч: Нарантуяа Ш.
Редактор(ууд): Эрдэнэцэцэг Ц.
Хэвлэсэн: 2021, Удам соёл ХХК, Улаанбаатар, Хэл: Монгол, Хуудас: 282
ISBN: 978-9919-9511-9-1
АГУУЛГА:
Энэ тольд авиа ба дүрс дуурайх үгээс хэн хүний санаанд төдийлөн ормооргүй бие даасан үгс үүссэн байдгийг олж тогтоосон байна. Жишээ нь: хар хур, хар яр гэсэн дуу чимээний үгээс qargiца-, qarkirаja, qargila- qarjigina, qarjinala qarjigla зэрэг үг үүссэнийг язгуур хөөн гаргажээ. Гэвч энэ “-qar -qur” гэсэн авиа дуурайх үгээс “qar-gi “ /голын ус халин урсах/,“qargiyа“ голын чулуун дээгүүр гүйхэн ус эрчлэн урсах/ гэсэн үг үүсэхээс гадна “qar-gi-s “/хэдэр догшин/, “qar-yu“/харгах- тэмцэх, маргах/, qargis –/адгуус үр зулзагаа хамгаалах/, зэрэг үг бүтээсэн нь хатуу догшиндуу чимээнээс эхтэй юм. Иймд энэ үг “qar qar ki ” /хар хар хийх/ гэдгийн “а” нь “у”-тай сэлгэж “qurkirа” /унтахад хамар хоолой хоржигнон дуугарах/,qorjigina-/юмны хоршиж хавиралдах, хор хор гэсэн чимээ гарах/ Kurjigine -/хүржигнэх/, Kurkire /хүрхрээ/,зэргээс Kurker – e /хэц хясаа зэргээс доош цочмог цутган буух их ус/ гэсэн үүссэн ажээ. Үүнчлэн авиа ба дүрс дуурайх үгээс үүсэлтэй боловч анхдагч утгаа гээж, ерийн үг болон хувирсан байдаг. Харин тэр болгоныг энэ тольд оруулах албагүй юм. Учир нь энэ толь бол монгол үгийн гарлын толь биш юм. Нөгөө талаас орчин үеийн дээрх зохиолчдын бүтээлд тохиолдсон жишээгээр энэ толь хязгаарлагдаж байгаа тул хэрэглээний хэм хэмжээ,тоо тооцоог илэрхийлж байгаа болно, Жишээ нь С.Эрдэнийн “Залуу насны намар” зохиолд “чинэртэл барих ” гэсэн утгыг хэрэглэсэн нь ховордуу тохиолддог үгийг хэрэглэсэн нь уншигчдын үгийн нөөцөд нэмэр болох биз ээ. Жишээ нь: “Тэр урт саравчтай малгай хазгайхан шиг тавьж, дугуй хээтэй хул торгон дээл дээр ногоон торгон бүс нарийнхан ороож,булчингийн нь чантайтал барьсан зузаан ултай гялгар савхин гутлаар цац дороо жийжээ.”гэсэн өгүүлбэрийг эшилжээ. Тус толь дахь толболог /олон толботой/ гэсэн тэмдгийн нэрийг дүрс дуурайх үгнээ багтаасан нь ерийн үг мэт боловч “толий”/toliji/ гэсэн дүрс дуурайх үгээс эхтэй болохыг энэ толиос тодорхойлж болох мэт.Тэр нь “ Хан эдүгээ дөчин зургааныхаа зунтай золгосон авч овор бага мөлийж толийсон шарангуй цагаан царайтай, давхраатсан томоо гэгчийн зуувандуу бор нүдтэй, мөр өргөн, цээж хүдэр зузаан, нуруу дунд зэрэг галбир тэгш... ”гэсэн үг нь элбэг дэлбэгийн утгыг зааснаараа зохиолчийн хувь уг сокказальное слова/ болжээ. Үүнчлэн сүүхий- /suk-eyi/ гэсэн дүрс дуурайх үгээс сүүхийлз-. сүүхэлц-, сүүхийлц-, сүүхийлд-, сүүтгэнэ-, сүүмэлз-, сүүмгэр,сүүмий-,/сүүмийн сүүмийн/, сүүмэн сүүмэн, сүүдэгнэ-, сүүдгэлз-, сүүгэн үүгэн зэрэг олон дүрс дуурайх үг бүтээж, тухай тухайн өгүүлбэрт зохист утга барилдуулан чадмаг хэрэглэдгийг энэ толиос үзэх ба дүрс дуурайх үгийн элдэв хувилал, янз бүрийн утгын өнгө аяс/ стилистическая окраска/ -ыг илэрхийлж нарийн нандин зүйлийг уншигч санаандаа авч, суралцаж болох биз ээ. Багш Ш.Нарантуяа монгол хэлний авиа ба дүрс дуурайх 1700 гаруй хэрэглээний толь бүтээсэн нь өнөөгийн хэл шинжлэлд чухал хэмээгдэж буй Хэрэглээний хэл шинжлэлд зохих хувь нэмрээ өгсөн бүтээл болжээ.
