ЗАРЛАЛ

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс хэрэгжүүлж буй “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт 2026-2027 оны хичээлийн жилд хамрагдсан I  курсийн оюутнууд судалгааныхаа ажлын ерөнхий танилцуулгыг хийнэ. Танилцуулгын үеэр оюутнууд судалгааны ажлынхаа сэдэв, үндэслэл, зорилго, зорилт, ач холбогдол, эх сурвалж, хэрэглэгдэхүүн, арга зүй, судалгааны ажлын бүтэц болон хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө 10-15 минутад танилцуулна.

Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 18:00–21:00 цагт

Хаана: Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвд

 

Оюутан судлаачдынхаа судалгааны ажилд амжилт хүсье!