Монгол Улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн (1915-1916) Боть I-IX

Эрхэлсэн: Чингис хаан Үндэсний музей, Варшавын их сургууль Дорно дахины судлалын факультет, Монгол улсын Шинжлэх ухааны академи Түүх угсаатны зүйн хүрээлэн

Эмхэтгэгч(д): Чулуун С., Агата Барея Стажиньска, Ежи Тулисов, Эва Дзиужиньска, Павел Щап, Одбаяр Г.

Хэвлэсэн: 2025, Соёмбо принтинг ХХК, Улаанбаатар хот, Хэл: Монгол, Хуудас: 798
ISBN: 978-9919-0-4696-5

Агуулга:

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Варшавын Их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нартай хамтран Польш улсын Ур чадварын Академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн 9 боть номыг хэвлүүлсэн Энэхүү хүн амын данс материал нь 1915-1916 онд Халхын Сайн ноён хан, Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгийн 40 гаруй хошуудын нутагт ажиллаж тухайн хошууны хүн амыг түүвэрлэн бүртгэж, эдийн засгийн хэрэглээг нарийвчлан судалж, хошууны ноёдын тухай дэлгэрэнгүй орос монгол хэлээр тайлан болгож бичсэн бөгөөд хошууны нүүдэл, сүм хийд, түүх соёлын дурсгалыг нарийвчлан судалсан үнэ цэнэтэй баримт юм.