“ОЮУНЫ ХЭЛХЭЭ (SPIRITUAL STRINGS)” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛ (ISSN 2072-8085)-ИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл.

  1. Энэхүү журам нь АМТ болон АМТ-өөс эрхлэн гаргадаг “Оюуны хэлхээ (Spiritual Strings)” эрдэм шинжилгээний сэтгүүл, тус сэтгүүлд судалгааны өгүүллээ хэвлүүлэгч судлаачдын эрх ашгийг хүндлэх зарчмыг удирдлага болгоно.
  2. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь “Нийтлэлийн бодлого”-той байна.
  3. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь “Стратеги хөгжлийн төлөвлөгөө”-тэй байна.
  4. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь “Хэвлэн нийтлэх шаардлага”-тай байна.
  5. Эрдэм шинжилгээний сэтгүүлийг хэвлэн нийтлэх төсвийг байгууллагын санхүүгийн төсөвт тогтвортой байршуулсан байна.
  6. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь оноосон нэртэй байх ба тэрхүү нэр нь бусад байгууллагаас эрхлэн гаргадаг сэтгүүлийн нэртэй давхцалгүй байна.
  7. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь холбоо барих хаяг, байршил, утас, хэвлэлийн газрын нэр, цахим хаягтай байна.
  8. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын судалгааг төрөлжүүлэн хэвлэнэ.
  9. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь олон улсын эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл  /(p/e) ISSN/-ийн дугаартай байна.
  10. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн албан ёсны бүртгэлд бүртгэгдсэн байна.
  11. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь зохиогчийн эрхийн хамгаалалттай байна.
  12. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь жилд 2 удаа, зургаа ба арван хоёрдугаар сард хэвлэгдэнэ.
  13. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь B5 форматаар, 200 хувиар хэвлэгдэнэ.
  14. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь хэвлэлийн тогтсон дизайнтай байна.
  15. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь редакцын зөвлөлтэй байх ба дотоод, гадаадын нэр хүнд бүхий судлаачдаас бүрдэнэ.
  16. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь хянан магадлагааг ил ба далд хэлбэрээр хийнэ.
  17. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь хянан магадлагааг “Сонгон шалгаруулах хуудас”-аар хийнэ.
  18. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь хянан магадлагааг сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүд болон салбарын нэр хүнд бүхий бусад судлаачдаар хийлгэнэ.
  19. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь хянан магадлагаа хийсэн шинжээчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн, хэвлэх эсэхийг шийдвэрлэнэ.

 

Хоёр. Нийтлэлийн бодлого.

  1. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь судалгааны өгүүлэл болон шүүмж, тэмдэглэл, орчуулга, мэдээ, мэдээлэл, лавлагаа-ны хэсэгтэй байна.
  2. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын судалгааг хэвлэнэ.
  3. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь түүх, түүх бичлэг, археологи, антропологи, угсаатан, соёл, шашин, хэл, утга зохиол, урлаг судлал-ын судалгааг төрөлжүүлэн хэвлэнэ.
  4. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн хэвлэн нийтлэх журам, зааварчилгаа, стандарт шаардлага зэрэг нь ойлгомжтой, тодорхой, ил тод байх ба тэдгээрийг баримтлан, судалгааны ёс зүйтэй ажиллана.
  5. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн хэвлэн нийтлэх үйл явц тодорхой байх буюу сэтгүүлийн редакцийн зөвлөл (шинжээч) болон өгүүлэл илгээгчдийг өөр хооронд нь холбон, хариуцлагатай, хуваарийн дагуу ажиллана.
  6. Эрдэм шинжилгээний сэтгүүлийг дотоод, гадаадын судалгааны болон сургалтын байгууллагын номын сангаар дамжуулан мэргэжлийн хүрээнд түгээнэ.
  7. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь судалгааны ажлын академик эрх чөлөө, хариуцлагыг сахин, дэмжин ажиллана.

 

Гурав. Стратеги хөгжлийн бодлого.

  1. Эрдэм шинжилгээний сэтгүүл, өгүүллийн чанарыг дээшлүүлэх, судлаачийн мэргэжлийн түвшинг ахиулах, судалгааны бүтээлийг олон улсын хэмжээнд таниулах, түгээх зорилгын төлөө ажиллана.
  2. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн “Нийтлэлийн бодлого”-ыг баримтална.
  3. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн стратеги бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоно.
  4. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн Редакцын зөвлөл, түүний баримтлах бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоно.
  5. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн Шинжээчийн багт ажиллах судлаачдын сүлжээг байгуулна.
  6. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн өгүүлэлд хөндлөнгийн хянан магадлагаа хийх бодлого, дүрмийг улам боловсронгуй болгоно.
  7. Зохиогчийн эрхийн зөрчлөөс сэргийлэхийн тул бүтээлийн хуулбарлалтыг шалгадаг программыг ашигладаг болно.
  8. Хуулбарлалтыг шалгадаг программын хүчин чадлыг дээшлүүлэхийн тулд судалгааны бүтээлийн дата санг үүсгэж, сан хөмрөгийн хэмжээг тогтмол өргөтгөнө.
  9. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэг жилд хэвлэгдэн гарах давтамж (улирал тутам, хоёр сар тутам)-ийг олон болгоно.
  10. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэг жилд хэвлэгдэн гарах дугаарууд (volume)-ыг судалгааны чиглэлээр төрөлжүүлэн хэвлэнэ.
  11. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн монгол судлаачийн өгүүллийг англи хэлээр, гадаад судлаачийн өгүүллийг монгол хэлээр хэвлэдэг болно.
  12. Эрдэм шинжилгээний сэтгүүл нь гадаад хэл (англи хэл)-ний мэргэшсэн орчуулагчтай болно.
  13. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцын зөвлөл болон шинжээчидтэй нягт хамтран ажиллаж, тэдний хөдөлмөрийн үнэлгээг өндөр болгож, байгууллагын санхүүгийн төсөвт тогтвортой байршуулна.
  14. Эрдэм шинжилгээний сэтгүүлийг цаасан болон цахим хэвлэлээр хэвлэнэ.
  15. Эрдэм шинжилгээний сэтгүүлийг pISSN, eISSN дугаартай болгоно.
  16. Эрдэм шинжилгээний сэтгүүлийг DOI (Digital Object Identifier) дугаартай болгоно.
  17. Эрдэм шинжилгээний сэтгүүлийг WoS болон Scopus мэдээллийн санд бүртгэлтэй болгоно.
  18. Эрдэм шинжилгээний сэтгүүлийг Google Scholar, Directory of Open Access Journals-д бүртгэлтэй болгоно.

 

Дөрөв. Хэвлэн нийтлэх шаардлага.

  1. Өгүүлэл нь урьд өмнө хэвлэгдээгүй байна.
  2. Өгүүллийн хэмжээ 8-16 нүүр хуудас /А4/ байна.
  3. Өгүүллийг хэвлэмэл цаасан болон цахим файл хэлбэрээр хүлээн авна.
  4. Өгүүлэлд эрдэм шинжилгээний галиг үсэг, янз бүрийн тэмдэгтүүдийг хэрэглэсэн бол үсгийн фондыг тодорхой нэрлэн зааж, мэдүүлэх эсвэл тухайн үсгийн фондыг өгүүллийн хамт email хаягаар илгээнэ. 
  5. Өгүүллийг MSW программ дээр Times New Roman үсгийн фондоор бичнэ.
  6. Өгүүллийн мөр хоорондын зай ердийн /single/, үсгийн хэмжээ 11, бичвэрийн хоёр талыг тэгшилж /Justify/ бичнэ.
  7. Өгүүлэл нь монгол, англи хэлээр байж болох ба энэ тохиолдолд, өгүүллийн үндсэн хэсгийн болон хураангуй-н хэлийг зөрүүлж бичнэ. 
  8. Өгүүлэл нь 150-200 үг бүхий товч агуулга (монгол/англи), хураангуй (англи/монгол)-тай байна.
  9. Өгүүллийн нэр монгол, англи хэлээр байна.
  10. Өгүүлэл нь нэр үгээс бүтсэн, 10 хүртлэх түлхүүр үгтэй байх ба монгол, англи хэлээр байна.
  11. Өгүүлэл нь удиртгал, үндсэн, дүгнэлт хэсгүүдтэй байна. Удиртгал хэсэгт судалгааны зорилго, судалгааны тойм, судалгааны арга, эх хэрэглэгдэхүүн-ий талаарх мэдээлэл заавал багтана.
  12. Өгүүллийн ном зүй-г төрөлжүүлэн (цаасан болон цахим хэвлэл, монгол болон гадаад хэлээрх бүтээл, судалгааны бүтээл ба эх хэрэглэгдэхүүн, толь бичиг гм) хийнэ.
  13. Өгүүллийн эшлэл ба зүүлт, ном зүй-г Footnote эсвэл APA стандарт загвараар хийж болно.
  14. Өгүүлэлд хавсрагдах хүснэгт, график, бүдүүвч, зураг зэрэг нь хэвлэлийн шаардлага хангасан байна.
  15. Өгүүллийн зохиогч, зохиогчид нь овог нэр, эрдмийн зэрэг цол, харьяа байгууллага, email хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг тодорхой бичнэ.
  16. Өгүүллийн нэг ба холбоо барих зохиогчдын нэрсийн дэсийг нарийн тогтоож, ирүүлнэ.