Үгийн учир /зарим ормол үгийн товч тайлбар/ IV

Зохиогч: Мөнхцэцэг Н. Амартүвшин Н. Гэрэлмаа Г. Батбямба Т. Золжаргал Б. Гэндэнпил Х.

Эмхэтгэгч: Мөнхцэцэг Н.

Редактор: Шинэбаяр О.

Хэвлэсэн: 2023, Соёмбо принтинг ХХК, Улаанбаатар, Хэл: Монгол, Хуудас: 180
ISBN: 978-9919-9984-1-7

Агуулга:

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас эрхлэн гаргадаг “Үгийн учир” толийн цуврал болгон “Үгийн учир IV” ормол үгийн толийг уншигч та бүхэнд толилуулж байна. Энэхүү толь бичиг нь хэлний хэрэглээнд шинэ тутам нэвтэрч буй гадаад үг хэллэг, ормол үгийн утга, гарал, нэрийг тайлбарлан олон
нийтийн хэлний хэрэглээнд зориулж байгаагаараа онцлог юм. Аливаа хэлний үгийн санд 1. Гадаад үг , 2. Олон улсын чанартай үг , 3. Ормол буюу зээлдсэн үг , 4. Хуулбар үг, хуулбарласан хэлбэр гэсэн хэв маяггай харь үг орж ирж хэлний хөгжлийн явцад зарим нь хуучирч гээгдэх, тухайн хэлний үгийн санд нутагшин идэвхтэй үгийн нэгж болох, гадаад үгийнхээ хэлбэр, агуулгаа хадгалах зэргээр харилцан адилгүй үүрэгтэй байдаг. Нийгэм цаг үе бүхний хэлний хэрэглээнд нэвтэрч буй гадаад үг хэллэгийн утгыг мэдэхэд энэхүү толь бичгийн ач холбогдол орших бөгөөд энэ удаагийн цувралд цахим сүлжээнд олонтоо харагдаж хэрэглээний үүрэгтэй болсон гадаад үг хэллэгийг түүвэрлэн тайлбарлалаа.