АМТ-өөс

CICM байгууллагын харьяа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс монгол судлалын чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Оюутан судлаач” зургаан сарын хөтөлбөрт үйл ажиллагааг арван гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн хөтөлбөрт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Ази судлалын тэнхим, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн Антропологи, Археологийн тэнхим, МУИС-ийн ШУТУБП-ийн Инновац технологийн тэнхим, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхим, Утга зохиолын тэнхим, Англи-Герман хэлний тэнхимийн 32 оюутан хамрагдсанаас 18 оюутан судалгааны бүтээлээ хэвлүүлэв.

Оюутан судлаачдын судалгааны ажлыг удирдагч багш нар чиглүүлж, Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс төлөвлөгөөт лекц, үйл ажиллааг зохион байгуулж, судалгааны явцыг хянаж, "Эрдмийн хэлхээ" оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн арван гуравдугаар ботийг хэвлэн гаргаж байна. Тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд:

  • Санхүүгийн бүрэн дэмжлэг үзүүлсэн CICM байгууллага;
  • Оюутнуудын судалгааны ажлыг удирдсан багш профессор Г. Нандинбилиг, С. Бямбадорж, Г. Цэцэгдарь, Н. Гэрэлмаа, Д. Уртнасан, С. Отгонжаргал, Р. Сарангэрэл, С. Батхишиг, Т. Идэрхангай, Г. Нарантунгалаг, Ж. Ганбаатар,  Б. Батчимэг, И. Даваадорж;
  • Лекц уншсан доктор Д. Уртнасан, Д. Баярсайхан, Г. Эрэгзэн, Д. Ганболд, М. Саруул-Эрдэнэ, докторант Г. Зулбаатар, Мө. Батбаяр, Т. Загарпэрэнлэй;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Г. Гэрэлмаа, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн Антропологи, Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор У. Эрдэнэбат, Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга, доктор (Ph.D) М. Оюунтулга, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрхлэгч, доктор (Ph.D) Н. Маралмаа, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим багш доктор доктор (Ph.D), дэд профессор Г. Нарантунгалаг;
  • Оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн ШУТУБП-ийн Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалтын III курсийн оюутан Ц. Намуун, дэд байр эзэлсэн MУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга зохиол судлалын III курсийн оюутан Ц. Төгсбаатар, гутгаар байр эзэлсэн МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн II курсийн оюутан З. Хишигбаяр, тусгай байр эзэлсэн МУИС-ийн ШУТУБП-ийн Археологийн III курсийн оюутан Б. Буянжаргал;
  • “Эрдмийн хэлхээ” эрдэм шинжилгээний бичгийн редакцын зөвлөлийн гишүүн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭШТА, доктор (Ph.D), дэд профессор Г. Гэрэлмаа, ШУА,-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Л. Ганбат, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Г. Нарантунгалаг, МУИС-ийн Азийн судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Б. Аззаяа;
  • “Эрдмийн хэлхээ” эрдэм шинжилгээний бичгийг эрхэлсэн  Т.Батбямба;
  • “Эрдмийн хэлхээ” эрдэм шинжилгээний бичгийг хэвлэсэн “Адмон принт” ХХК-д талархлаа илэрхийлье.
  • Тус хөтөлбөрт хамрагдаж, судалгааны ажлын арга зүйд суралцаж, эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлсэн МУИС-ийн Багш-Монгол хэл, уран зохиол хөтөлбөрийн III курсийн оюутан З. Анужин, Хэл, уран зохиол (Монгол хэл)-ын IV курсийн оюутан П. Лхагважаргал, Утга зохиол судлалын II курсийн оюутан Б. Номин, III курсийн оюутан Ц. Төгсбаатар, IV курсийн оюутан Э. Доржсүрэн, Турк хэл, орон судлалын IV курсийн ангийн оюутан Ж. Түмэнжаргал, Антропологийн хөтөлбөрийн IV курсийн оюутан Б. Уртнасан, МУИС-ийн ШУТУБП-ийн археологийн III курсийн оюутан Б. Буянжаргал, Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалтын III курсийн оюутан Э. Хулан, Ц. Намуун, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн II курсийн оюутан З. Хишигбаяр, С. ЦэлмүүнТ. Номундарь, С. Чулуунцэцэг, III курсийн оюутан Т. Даваажаргал, Ц. Сувд-Эрдэнэ, IV курсийн оюутан Ч. Отгон-Эрдэнэ, Герман хэлний IV курсийн оюутан Б. Солонго нарт талархаж, цаашдын эрдэм судлалын үйлст тань их амжилтыг хүсье.

Content

Content

Content

Content

 

 

АНТООН МОСТАЭРТ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ