"ОЮУНЫ ХЭЛХЭЭ" УРИЛГА 

(ISSN 2072-8085)

АНТООН МОСТАЭРТ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВӨӨС ЭРХЛЭН ГАРГАДАГ "ОЮУНЫ ХЭЛХЭЭ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ НЬ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧГИЙН ЭРХ (ISSN 2072-8085) БҮХИЙ ХЭВЛЭЛ БӨГӨӨД РЕДАКЦЫН БҮРЭЛДЭХҮҮНД ГАДААД, ДОТООДЫН МЭРГЭШСЭН НЭРТЭЙ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД АЖИЛЛАДАГ.

ТУС ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГТ ТҮҮХ, ТҮҮХ БИЧЛЭГ, АРХЕОЛОГИ, АНТРОПОЛОГИ, ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛ, СОЦИОЛОГИ, ХЭЛ ШИНЖЛЭЛ, УТГА ЗОХИОЛ, СОЁЛ, УРЛАГ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ӨГҮҮЛЭЛ, ТЭМДЭГЛЭЛ, ОРЧУУЛГА, МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААГ ХҮЛЭЭН АВЧ, РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРЭЭР ШААРДЛАГАД НИЙЦСЭН МАТЕРИАЛЫГ ЖИЛД ХОЁР УДАА ХЭВЛЭДЭГ.

ЭНЭ ОНД ТУС ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧГИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧИЛСЭН БА ДЭЭРХ СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ТӨРӨЛЖҮҮЛЭН ХЭВЛЭЖ, ГАДААД, ДОТООДЫН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА, НОМЫН САНД ХҮРГЭЖ, ТҮГЭЭНЭ.

2024 ОНЫ 6 ДУГААР САРД ХЭВЛЭХ ХХVI БОТИД ЭРХЭМ СУДЛААЧ ТАНЫГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Өгүүлэлд тавих шаардлага:

  • Өгүүлэл нь урьд өмнө хэвлэгдээгүй байх;
  • Өгүүллийн хэмжээ 8-16 нүүр хуудас /B5/ байх:
  • Өгүүллийг MSW программ дээр Times New Roman фонтоор бичих;
  • Өгүүллийн мөр хоорондын зай энгийн Single, үсгийн ондор 11 байх ба бичвэрийн хоёр талыг тэгшилж /Justify/ бичсэн байх;
  • Өгүүлэл нь үндсэн хэсгээс гадна товч агуулга, түлхүүр үг, хураангуй (abstract)-тай байх;
  • Хураангуй (100 үгээс ихгүй), түлхүүр үг (8 үгээс ихгүй)-ийг үндсэн бичвэрээс өөр хэл (англи, орос)-ээр, өгүүллийн гарчгийг англи хэлээр орчуулсан байх;
  • Өгүүллийн эшлэл, зүүлт, ном зүйг Chicago Маnual of Style стандартаар хийх;
  • Өгүүлэлд хавсаргах хүснэгт, график зэргийг WORD, EXCEL программаар бэлтгэсэн байна. Мөн гэрэл зураг жинхэнэ эхээр байх;
  • Зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг цол, ажлын газрын хаяг, цахим хаяг, утасны дугаарыг тодорхой бичих бөгөөд өгүүллээ [email protected] хаягаар илгээнэ.
  • Докторант өгүүллээ илгээх бол эрдэм шинжилгээний ажлын удирдагчийн мэдээллийг хамтад нь илгээнэ.

ХУГАЦАА, ҮЙЛ ЯВЦ

  • 2024. 04. 20 эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах

    2024. 05. 15 сэтгүүлийн зөвлөлийн хяналтын уншилт

    2024. 06. 10 хэвлэлт

[email protected]

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв