card

Монгол хэл судлалын түүх

Боть: 1

“Монгол хэлний бүрэн хэл зүй” бүтээлийн удиртгал болох МОНГОЛ ХЭЛ СУДЛАЛЫН ТҮҮХ 3 боть бүтээлийг МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд хамтран бичсэн ба уг бүтээлд эртний мэргэд, эрдэмтдийн зохиосон үсэглэл, тэдгээрийн тайлбараас эхлүүлээд гадаад дотоодын судлаачдын нийтлүүлсэн өгүүлэл, товхимол, нэг сэдэвт зохиол зэрэг өргөн хэрэглэгдэхүүнийг шүүн түүвэрлэж, монгол хэлний гарал түүх, үсэг бичиг, бичгийн дурсгал хийгээд хэл зүй, үгийн сангийн түвшин бүрд утга агуулгын төрлөөр нь ангилж, содон сонин баримт жишээ, шинэ сэргэг арга зүй, шийдэл дүгнэлт бүрийг он цагийн дарааллаар түүхчлэн өгүүлсэн болно. 

       Монгол хэл, аялгуу, үсэг бичиг, авиа судлал хэмээх нэгдүгээр ботийн 1.1 дэх хэсэг, хоёр, гуравдугаар бүлгийг академич Д.Төмөртогоо, доктор Д.Заяабаатар, Ц.Батдорж, С.Энхжаргал нар, 1.2 хэсгийг доктор Г.Батзаяа гүйцэтгэжээ.

ГАРЧИГ

Нэгдүгээр бүлэг. Монгол хэлний түүх, аялгуу судлал

1.1 Монгол хэлний уг гарал, түүхэн хөгжлийн судалгаа

1.2 Монгол хэл, аялгууны судалгаа

Хоёрдугаар бүлэг. Монголчуудын үсэг бичиг, бичгийн дурсгалын судалгаа

2.1 Монголчуудын үсэг бичгийн судалгаа

2.2 Монгол хэлний бичгийн дурсгалын судалгаа

Гуравдугаар бүлэг. Монгол хэлний авиа судлал

3.1 Эгшгийн бүрэлдэхүүн, тогтолцооны судалгаа

3.2 Гийгүүлэгчийн бүрэлдэхүүн, тогтолцооны судалгаа

3.3 Үе, өргөлтийн судалгаа

Монгол хэл судлалын түүх