card

МАНЖ, ХЯТАД, МОНГОЛ, ТОД ҮСЭГ ХАВСАРСАН ТОЛЬ БИЧИГ

Зүйлчилсэн толь бичиг

“МАНЖ, ХЯТАД, МОНГОЛ, ТОД ҮСЭГ ХАВСАРСАН ТОЛЬ БИЧИГ” хэмээх энэхүү дөрвөн хэлний зүйлчилсэн толь бичгийг  МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлж уншигч та бүхэнд өргөн барьж байна.

      Зохиогч, зохиосон цаг хугацаа, зохиолын нэр тодорхойгүй тус толь бичиг БНУУ-ын Шинжлэх ухааны академид хадгалагдаж байгаа бөгөөд албан ёсны зөвшөөрлийн дагуу нийтийн хүртээл болгож байгаа ажээ.

      Энэхүү гар бичмэл 2 дэвтэр, эхний дэвтэр 71 хуудас (142 нүүр), удаах дэвтэр 57 хуудас (114 нүүр) болно. Нэг нүүрт 6 мөр, 1 мөрт их төлөв 3 зурвас (толгой үг), зарим мөрт 2 зурвас бичжээ. Зурвас бүрийн эхэнд манж үг бичиж, доор нь хятад орчуулга, түүний доор монгол бичгийн хэлний орчуулга болон ойрд аялгууны орчуулгыг тод үсгээр мөр дашлуулан тавьж, хооронд нь ойрд аялгууны дуудлагыг улаан бэхээр, манж үсгээр галигчлан бичсэн байна.

МАНЖ, ХЯТАД, МОНГОЛ, ТОД ҮСЭГ ХАВСАРСАН ТОЛЬ БИЧИГ