card
Замбутивийн дэлгэр номлол

Замбутивийн дэлгэр номлол

Монголын Төвд судлалын цуврал №17

Монголын Төвд судлал цувралын XVII дугаар болох ЗАМБУТИВИЙН ДЭЛГЭР НОМЛОЛ (Өмнөх замбутивийн байр байцыг дэлгэр номлосон тодорхой толь) бүтээлийг уншигч та бүхэнд өргөн барьж байна.

  Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) нь 1777 онд дэлхийн газарзүйн ерөнхий мэдлэгийн тухай  “Замбутивийн ерийн номлол” бүтээлийг туурвисан бөгөөд энэхүү  бүтээл туурвилыг дэлгэрүүлэн 1830-1832 онд Миндол номун хан, Занба номун хан, Ганжуурва хутагт “Замбуутивийн дэлгэр номлол”-ыг зохиосон ажээ.  

АГУУЛГА

•ТАХИЛ ӨГҮҮЛЭХҮЙ

•ЭНЭТХЭГ ХУТАГТЫН ОРНЫГ ДЭЛГЭРЭНГҮЙ НОМЛОХУЙ

•ТӨВД ОРНЫ ДЭЛГЭР НОМЛОЛ

•ХЯТАДЫН ОРНЫ НОМЛОЛ

•ЗАМБУТИВИЙН БУСАД ОРНЫ НОМЛОЛ