card
Дагина Мажиг Лавдонмаагийн намтар

Дагина Мажиг Лавдонмаагийн намтар

Монголын Төвд судлалын цуврал №15

Монголын Төвд судлал цувралын XV дугаар болох ДАГИНА МАЖИГ ЛАВДОНМААГИЙН НАМТАР (Биеэр тахил өглөг үйлдэхийн ёс ба ирээдүйн бошго сэлтийг гаргасан цогцсыг идшинд хаягч асар их номлол Намшад чэнмо хэмээгдэх оршив) бүтээлийг уншигч та бүхэнд өргөн барьж байна.

  Мажиг Лавдонмаа (1055-1149) нь Төвдийн Бон ёсны сурвалжит гэр бүлд мэндэлсэн бөгөөд төвдийн уугуул шүтлэгийг бурхны шашинтай нийцүүлсэн жод ёсыг үндэслэгч юм.

  Түүний сургаал номлолыг төрийн багш III Гарма Ранжүндорж (1284-1339) эмхэтгэсэн байна.

  Мөн энэхүү бүтээл нь Монгол нутагт бараар гурвантаа хэвлэгдсэн ба энэхүү орчуулгыг Шагж гүүш  хийжээ. 

АГУУЛГА

vДАГИНА МАЖИГ ЛАВДОНМААГИЙН НАМТРЫН ТУХАЙ

1.ЛАВЫН ЗУЛЫН АНХНЫ ТҮҮХ ХУРААНГУЙ ТӨДИЙ ӨГҮҮЛСЭН ЦАДИГИЙН ТЭРГҮҮН БҮЛЭГ

2.МАЖИГИЙН СУРВАЛЖ ҮЛГЭР ЦУХАСЫН ТӨДИЙ ТОВЧЛОН ХУРААСАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

3.ЭХ АГЬ ХОЁРЫН АЙЛТГАЛЫН ХАРИУГ ҮЗҮҮЛСЭН ГУТГААР БҮЛЭГ

4.ТӨГС БИЛИГТ ГАНБА МҮГСАН-ИЙН АЙЛТГАЛЫН ХАРИУЛТ ДӨТГӨӨР БҮЛЭГ

5.ЦОГЦЫГ ИДШИНД УРВУУЛАХЫН ТАВДУГААР БҮЛЭГ

6.ЖАНЧЭНМААГИЙН АЙЛТГАСАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ

7.ЧОЙЖИСЭНГЭ БЭЭР АЙЛТГАСАН ДОЛДУГААР БҮЛЭГ

8.СЭЛНОН БОГДЫН АЙЛТГАЛЫН НАЙМДУГААР БҮЛЭГ

9.ХӨВҮҮН СОДНОМЖАЛЦАН АЙЛТГАСНААС ИРЭЭДҮЙД ХААН ТӨР БОШГОЛОН ҮЗҮҮЛСЭН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

10.СОДНОМЖАЛЦАН БА ЖАЛЦАНМАА НАРЫН АЙЛТГАСАН ҮНЭХЭЭР ШАШИН ДЭЛГЭРЭХИЙН АРАВДУГААР БҮЛЭГ