card
story-image

Чингис хааны өв, соёл

Архивын баримтын эмхэтгэл

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “Түүхийн дурсгалт бичиг” цувралын XII дугаар болох “Чингис хааны өв, соёл: архивын баримтын эмхэтгэл”-ийг уншигч та бүхэнд өргөн барьж байна.

  Энэхүү эмхэтгэл нь 1830-1962 оныг хамрах бөгөөд Чингис хааны өв, соёлд холбогдох 110 баримтаас бүрдэнэ. Баримтуудын 94 нь үндэсний бичиг дээр байсныг кирилл үсэгт хөрвүүлж, эх баримтын хуулбарын хамт оруулсан байна.   Мөн эмхэтгэлд оруулсан баримтуудыг он дарааллын дагуу дугаарлаж, эрдэм шинжилгээний тайлбар хийжээ.