card
story-image

Абу'л Фараж Бар Эброеогийн "Сири он дарааллын бичиг"-т монголчуудын тухай

Зохиогч: Э.Халиун

     Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс магистр, докторт суралцаж буй залуу судлаачдыг дэмжин, тэдний бүтээлийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах зорилготой “Young Mongolist” (Залуу монголч) эрдэм шинжилгээний цуврал бичгийн VII ботид залуу судлаач Э.Халиуны АБУ’Л ФАРАЖ БАР ЭБРОЕОГИЙН СИРИ ОН ДАРААЛЛЫН БИЧИГ-Т МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ бүтээлийг хэвлэж, монгол судлалын эрдэмтэн, судлаачдадаа өргөн барьж байна.

     Эл бүтээлд Сирийн Ортодокс сүмийн тэргүүн хамба Абу’л Фараж Бар Эброеогийн Сири он дарааллын бичиг сурвалжаас дундад зууны монголчуудын түүхийн өгүүлэмжийн онцлог, ач холбогдлыг тодорхойлж, тухайн цаг үеийн бусад сурвалжтай харьцуулж, Чингис хаан, түүний угсаа залгамжлагчдын түүхэн мэдээ баримтыг нягтлан судалсан байна.