card
story-image

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс эрхлэн хэвлүүлсэн ном зүйн бүртгэл

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс “АНТООН МОСТАЭРТ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВӨӨС ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛСЭН БҮТЭЭЛИЙН НОМ ЗҮЙН БҮРТГЭЛ” бүтээлийг эрдэмтэн судлаач, уншигч та бүхэнд өргөн барьж байна.

  Энэхүү номд 2004-2019 он хүртэлх 15 жилийн хугацаанд АММСТ-өөс хэвлэн нийтэлсэн эрдэм шинжилгээний бичиг, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл болон залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр, эрдэмтэн судлаачдад зориулсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд эрхлэн гаргасан эрдэм шинжилгээний бүтээлийг бүртгэн оруулжээ.

Уг ном зүйн эмхэтгэл нь:

1.Оюуны хэлхээ эрдэм шинжилгээний бичиг

2.Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

3.Залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр

Судлаачдад зориулсан төсөлт хөтөлбөр гэсэн үндсэн 4 бүлэг, нэрсийн хэлхээнээс бүрдэх ба  бүлэг тус бүрийг анги, төрлөөр ялган эмхэтгэсэн болно.