card
story-image

Ватиканы нууц архив дахь гурван монгол баримт бичиг

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь энэ жил Монгол судлалыг хөгжүүлж, нэрт монголч эрдэмтний бүтээлийг судалгааны эргэлтэнд оруулах зорилгынхоо дагуу 1952 онд Харвардын Ази судлалын сэтгүүлд франц хэлээр хэвлэгдэн гарсан энэхүү чухал эрдэм шинжилгээний бүтээлийг орчуулан гаргаж, монгол судлалын эрдэмтэн, судлаачдадаа өргөн барьж байна.

     Монголын Илхаадын илгээсэн зарим захидал, баримт бичиг Ватиканы нууц архивт хадгалагдан үлдсэнээс гурван баримт бичгийг монголч эрдэмтэн, Католик шашны санваартан Антоон Мостаэрт, Харвардын Их Сургуулийн нэрт монголч Фрэнсиз Вүүдмен Кливезтэй хамтран Trois Documents Mongols des Archives Secrѐtes Vaticanes (Ватиканы нууц архив дахь гурван Монгол баримт бичиг) нэртэйгээр 1952 онд хэвлүүлж монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Уг гурван баримт бичгийг Ил хан улсын II Илхаан Абага (1234-1282), IV Илхаан Аргун (1258-1291), VII Илхаан Газан (1271-1304) нар илгээсэн байна.