card
story-image

Монгол хэлний хоршоо үгийн утга, бүтэц

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн тогтмол хэвлэл “Monograph Series” эрдэм шинжилгээний цуврал бичгийн 2018 оны 9 дүгээр ботид хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) Равжирын Сарангэрэлийн “Монгол хэлний хоршоо үгийн бүтэц, утга” судалгааны ажлыг дэмжин хэвлэж, монгол судлалын эрдэмтэн, судлаачдадаа өргөн барьж байна.

     Монгол хэлний хоршоо үг нэг ухагдахуунд байхгүй шинжээр нөгөө ухагдахуунаа  өргөжүүлж, илүү хийсвэр утгыг үзүүлж байдаг бөгөөд танин мэдсэн зүйлээ хэрхэн шүтэн барилдуулж, нэг цогц болгон ухаарч, түүнийгээ хэлэндээ илэрхийлдэг өвөрмөц онцлогийг хоршоо үгээс харж болохыг эл бүтээлд цогц байдлаар судалсан байна.

     “Monograph Series” эрдэм шинжилгээний цуврал бичгийн өмнөх ботиудаар монголын аман зохиол, түүх, археологи, антропологи, сурвалж бичгийн судлал, шашин судлалын мэргэшсэн эрдэмтдийн бүтээлийг дэмжин хэвлэж байсан бол энэ удаад хэл шинжлэлийн судалгааны ажлыг эрхлэн хэвлүүлэв.